Увшийн Доёд
Увшийн Доёд Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, Математикч, математикийн багш
Намтар
засварлахУвшийн Доёд нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын (тухай үед Агаруут сум) Гүний бууц хэмээх нутагт 1929.10.01-нд төрсөн. Математикийн шинжлэх ухаан, Аналитик геометр, сургалтын арга зүй, дидактикийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон гарын авлага, ном бүтээл туурвисан, боловсролын салбарт үе үеийн олон багш бэлтгэсэн, тэргүүлэгч нэр хүндтэй эрдэмтэн байв.
Математикийн улсын 54 дүгээр олимпиадыг У.Доёдын нэрэмжит болгож, Дорноговь аймагт 2018 онд хийсэн. Түүний хүүхдүүд “Доёд сан”-г байгуулж, математикийн сургалтыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
Боловсрол
засварлах- Агаруут сумын танхим, бага сургууль (1940-1944 он), Хөвсгөл сумын дунд сургуульд (1945-1947 он), Сайншанд сумын сургуульд (1948-1951 он) тус тус суралцсан
- МУИС-ын Физик математикийн факультетад (1951-1955 он) математикийн мэргэжлээр суралцаж, багш, судлаач болсон
- ОХУ-ын Москвагийн их сургуульд Сурган хүмүүжүүлэх ухааны сэтгэл зүйгээр (1968, 1981, 1987 он) мэргэжил дээшлүүлсэн
- “Суралцагчдын онолын сэтгэхүйг судлагдахууны тогтолцоогоор хөгжүүлэх” сэдвээр судалгаа хийсэн.
Ажил хөдөлмөр
засварлах- Өвөрхангай аймгийн дунд сургуульд багш (1955 он)
- Боловсролын хүрээлэнд мэргэжилтэн (1956 он)
- УБИС-д математикийн багш (1956-1961 он)
- МУИС-д математикийн багш (1962-1991 он)
- МУИС-ын сургалтын арга зүйн судалгаа баг, Мэргэжлийн дидактик сургалт судалгааны төвийг 1991 онд үүсгэн байгуулж, өргөжүүлэн хөгжүүлсэн.
Гавьяа шагнал
засварлахШинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын гэгээрлийн тэрүүний ажилтан, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Алтан гадас (1996 он), Гавьяат багш (2008 он) цол хүртээжээ.
Бүтээлийн жагсаалт (2015 оноос хойших)
засварлах- У.Доёд “Аналитик геометр”, УБ, 2018, 2-р хэвлэл, Редактор Ц.Далайжамц, Д.Нямсүрэн
- У.Доёд “Доёд багшийн ухаан: Сурах ба сургахуй”, УБ 2015, Редактор Ц.Далайжамц, Д.Эрдэнэчимэг, Г.Жаргал
- У.Доёд “Их говийн эгэлгүй хүү”, УБ 2018, Редактор Ц.Далайжамц, Д.Эрдэнэчимэг, Г.Жаргал