Төмрийн дутагдал (ургамал)
Төмрийн (Fe) дутагдал буюу "шохойны гаралтай хлороз". Төмрийн дутагдал нь магнийн дутагдалтай андуурагдах тал бий. Төмрийн дутагдал нь ховор тохиолддог ч, хөрсний рН 5 - 6.5 хооронд төмөр шингэхгүй болдог.[1] Төмрийн дутагдалд хүргэдэг элбэг тохиолддог асуудал нь хөрсний шүлтлэг (рН нь 6,5-с дээш) юм. Хэт чийглэг, эсвэл хэтрүүлж бордсон хөрсөнд мөн төмрийн дутагдал ажиглагдана. Кальци, цайр, магни, фосфор, зэс зэрэг элемент ихээр агуулагдаж байвал төмрийг шингэхэд саад учруулна.[1]
Төмөр нь хлорофиллийн үйлдвэрлэлд шаардлагатай ба түүний дутагдал нь хлорозыг дагуулдаг. Жишээ нь төмөр нь глютамил-tРНХ редуктаза ферментийн идэвхтэй хэсэгт ашиглагдах ба энэ энзим нь 5-Аминолевулиний хүчлийн үүсэлд хэрэглэгдэх бөгөөд уг хүчил нь гем ба хлорофиллийн өмнөгч болдог.[2]
Шинж тэмдэг
засварлахТөмрийн дутагдлын шинж тэмдэг нь навчны судас хоородын шарлалт эсвэл хүрэнтэлт (судас нь ногоон хэвээр үлдэж болно) ба залуу навчуудын өнгө алдалтаар илэрнэ. Үр жимсний чанар ядмаг ба тоо хэмжээ цөөн. Ямар ч ургамал өртөх боломжтой бөгөөд бөөрөлзгөнө ба лийр илүү мэдрэмтгий. Хүчилд дуртай ургамлууд болох azalea ба camellia нар мөн адил.
Засах арга
засварлахУргамалд тохирсон орчныг бий болгох зохих хөрсийг сонгож (жишээ нь хүчилд дуртай ургамалд шохойлог хөрсийг сонгох) төмрийн дутаглдлаас зайлсхийж болно. Сайтар ялзарч задарсан бууц эсвэл ялзмагийг хөрсөнд нэмэх замаар мөн төмрийн дутагдлаас зугтаж болох юм. Төмрийн дутаглын хлорозын сэжиг төрвөл, хөрсний рН-ийг шалгах шаардлагатай. Дээжийг хөрсний өнгөн хэсэг ба зохих гүнээс авна (хөрснөөс дээж авах аргыг судлана). Хэрвээ рН долоогоос дээш бол хөрсийг боловсруулж, рН-ын хэмжээг 6,5 - 7 хооронд болгоно. Боловсруулалт нь дараах зүйлээс тогтоно: I) ялзмаг, бууц, занар эсвэл ижил төстэй органик материйг нэмэх; II) аммонийн сульфатыг азотын бордоо болгон ашиглах (аммони нь нитрат болох урвал нь хөрсний үндэсний орчныг хүчилжүүлнэ); III) элемент хүхрийг нэмэх (хэдэн сарын турш исэлдэж сульфат/сульфитыг ялгаруулах ба рН-ыг бууруулна). Жич: хүчлийг (хүхрийн, давсны, нимбэгний г.м.) шууд нэмэх нь аюултай. Учир нь ингэснээр, хөрсөнд агуулагдаж буй металлын ионуудыг хөдөлгөөнд оруулах боложтой ба тэдгээр нь ургамалд хортойгоор нөлөөлж болзошгүй юм. Төмрийн сульфатыг эсвэл төмрийн хелатыг ашиглан ургамалд төмрийг тэр дариу хүртээмжтэй болгож болно. Хоёр өргөн тархсан төмрийн хелат байдаг, Fe-EDTA ба Fe-EDDHA. Төмрийн сульфат (төмрийн(II) сульфат) ба төмрийн EDTA нарыг зөвхөн 7,1 хүртэл рН-тай хөрсөнд ашиглаж болдог. Гэхдээ тэдгээрийг навчаар тэжээх байдлаар ашиглаж болно. Төмрийн EDDHA нь 9 хүртэл рН-тай (маш шүлтлэг) хөрсөнд ашиглагддаг ба фотозадралаас сэргийлэх зорилгоор түүнийг оройн цагаар түгээх шаардлага гардаг. EDTA нь хөрсөн дахь хар тугалгыг (хүнд металл) хөдөлгөөнд аруулах магадлалтай бол EDDHA үгүй.
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 Schuster, James. "Focus on Plant Problems - Chlorosis". University of Illinois at Urbana-Champaign. Татаж авсан: 2008-12-22.
- ↑ A. Madan Kumar and Dieter Söll, Antisense HEMA1 RNA Expression Inhibits Heme and Chlorophyll Biosynthesis in Arabidopsis, Plant Physiol, January 2000, Vol. 122, pp. 49-56 http://www.plantphysiol.org/cgi/content/full/122/1/49