Навчаар тэжээх нь шингэн бордоог шууд ургамлын навчаар дамжуулан хангах тэжээлийн арга.[1] Ургамал нь өөрийн навчаар дамжуулан шаардлагатай элементүүдийг шингээх чадвартай байдаг.[2] Шингээлт нь стомата болон эпидермисээр явагддаг. Тэжээлийн тээвэрлэлт нь стоматагаар илүү хурдан явагддаг ч, нийт хэмжээгээр нь авч үзвэл эпидермисээр шингэсэн хэмжээ илүү байх нь элбэг. Ургамал нь мөн өөрийн холтосоор дамжуулан тэжээлийг шингээдэг.

Өмнө нь навчаар тэжээх нь улаан лоолийг гэмтээдэг гэж үздэг байсан бол, одоо цагт энэ нь ердийн практик болоод байна.

H.B. Tukey (Мичиганы Их Сургууль), S. H. Wittwer нар навчаар тэжээхийн идэвхийг судлахаар цацраг идэвхт фосфор ба калийг ургамлын ногоон хэсэг өгсөн байна.[3] Гейгерийн тоолуурыг ашиглан тэжээлийн тээвэрлэлт ба ашиглалтыг хэмжихэд, ургамлын бүх хэсгүүдрүү тэжээлийн тээвэрлэлт ойролцоогоор 30.5 см/ц хурдтайгаар явагдсан байна.[4] Ургамлын шүүсийг рефрактометрээр хэмжиж болох ба хэрвээ гэрлийн хугарал огцом өсвөл энэ нь аль нэг тэжээлийн бодис шингээгдсэн байна гэдгийг гэрчилнэ. Идэвхжүүлэгч нь тэжээлүүдийг навчинд наалдаж цаашид шингээгдэхэд туслах боломжтой.

Навчаар тэжээх нь тэжээлийг хөрснөөс угаагдах хүндрэлээс зайлсхийхээс гадна, ургамалд богино хугацаанд үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог. Фосфор, цайр, төмөр зэргийг навчаар өгөх нь хөрсөөр өгснөөс үлэмж ялгаатай байдаг. Учир нь хөрсөнд фосфор үл хүртээмжтэй хэлбэрт орж баригддаг бол[5], цайр ба төмөр нь илүү хүтээмжгүй байдаг.

Хэрэглэх арга

засварлах

Навчаар тэжээх ажиллагааг өглөө эрт эсвэл оройн цагаар, 24°C (75°F) доош температуртай үед хийвэл зохимжтой. Учир нь халуунд зарим зүйл ургамлуудын навчны стомата хаагддаг.

Эх сурвалж

засварлах
  1. Foliar Fertilization (Memento 26. Тавдугаар сар 2011 цахим архивт) By George Kuepper, NCAT Agriculture Specialist, Published 2003, ATTRA (Memento 5. Гуравдугаар сар 2009 цахим архивт) Publication #CT135
  2. N. K. Fageria, M.P. Barbosa Filho, A. Moreira & C. M. Guimarães Foliar Fertilization of Crop Plants. In Journal of Plant Nutrition Volume 32, Issue 6, May 2009, pages 1044-1064 Published online: 5 May 2009
  3. Tukey, H.B., Ticknor, R.L., Hinsvark, O.N and Wittwer, S.H. (1952). Science, 116: 167–167.
  4. Foliar Feeding Of Nutrients (Memento 29. Хоёрдугаар сар 2008 цахим архивт) By Charlie O'Dell, March 2004 issue of American Vegetable Grower
  5. Ejaz Ahmad Waraich, Zahoor Ahmad, Rashid Ahmad, Saifullah & M. Y. Ashraf (2015) 'Foliar Applied Phosphorus Enhanced Growth, Chlorophyll Contents, Gas Exchange Attributes and PUE in Wheat (Triticum aestivum L.)'. In Journal of Plant Nutrition Volume 38, Issue 12, October 2015, pages 1929-1943 Published online: 29 Jun 2015