Түрүү Янь — 337-370 онд Бохайн тэнгис дагуу оршсон өвөг монгол сяньби улс байв.

Түрүү Янь
337 он–370 он
Төлөввант улс
НийслэлЖичөн (337-341)
Лунчөн (341-350)
Жичөн (350-357)
Ечөн (357-370)
Нийтлэг хэлсяньби хэл
(өвөг монгол хэл)
Төр засагхаант засаг
Улсын ван 
• 337-348
Мужун Хуан
• 348-360
Мужун Жүнь
• 360-370
Мужун Вэй
Түүх 
• үүсэн байгуулагдсан
337 он
• эзлэгдэн мөхсөн
370 он
Өмнө нь
Дараа нь
[[Жинь]]
[[Жан Вэй]]
[[Түрүү Цинь]]
Өнөөдөр Хятад

Хятад оронд тогтсон умардын арван зургаан улсын (304-439) нэг нь Түрүү Янь байсан бөгөөд 337 онд мужун овгийн Хуан[1] үүсгэн байгуулжээ. Лууха голд нутаглаж байв. 342 онд Түрүү Яний мужун сяньби нар Когурёгийн нийслэлийг довтлон Кугүгвонь ванг дутаалгаж, 50000 гаруй хүн олзлон боолчилсон ба 346 онд Пүёг ихээр даржээ.[2]

Хуаныг ахмад хүү Жүнь залгасан бол хоёрдугаар хүү мужун Туюйхунь баруунш одож Туюйхунь улсыг байгуулжээ.

352 онд мужун Жүнь Хатан голыг гатлан Жан Вэйг довтлон мөхөөснийг Хожуу Жао залгасан. Өнөөгийн Бээжин буюу Жичөнд (Жи балгас) төвлөж байгаад 360 онд хаан ширээгээ мужун Вэйд үлдээжээ. 365 онд Хуай мөрнийг гатлан Лоянг эзэлсэн ч 370 онд ихээр ялагдан Түрүү Янь улс мөхжээ.

Удирдагч

засварлах
Овог нэр Төр барьсан он Бусад нэр
Мужун Хуан 337-348 Тайзу, Вэньмин, Яньван
Мужун Жүнь 348-360 Лезун, Жинжао, Яньван, Юаньши, Гуаньшоу
Мужун Вэй 360-370 Ю, Жяньши

Эх сурвалж

засварлах
  1. У Л. Н. Гумилёва — Муюн Хой.
  2. Tracing Back the Radiance: Chinul's Korean Way of Zen