Түрүү Цинь улс (хятадаар:前秦) нь 351-394 оны хооронд хойд хятадын нутагт оршиж байсан Ди үндэстэн Фу Жяний байгуулсан улс юм. 350 онд Хожуу Жао улсын жанжин байсан Фу Жянь өөрийн харъяат аймгийн цэргийн хүчээр бослого гарган Чаньань хот, Гуанжун орчмын газарт хяналтаа тогтоож улсаа байгуулсан. 351 онд Хожуу Жао улс тариачдын бослогод ялагдан мөхсөний дараа бусад жижиг муж хотуудыг нэгтгэсээр 376 он гэхэд Хөх мөрнөөс хойшхи умард хятадын газарт байсан бүх улс аймгийг нэгтгэж чаджээ. 383 онд Фэй голын тулаанд Жинь улсын армид ялагдаж их хэмжээний цэргээ алджээ. Энэ хохиролоос болж, Муюн аймгийн Хожуу Янь улс 384 онд, Цян угсаатаны Хожуу Цинь улс 384 онд, Тоба Вэй 386 онд, Ди угсаатаны Хожуу Лян улс 386 онд тус тус салан тусгаарлаж, олон хэсэг улс болж задарч, 394 онд Түрүү Цинь улс мөхжээ. Түрүү Цинь хэмээх нь 16 улсын үед гурван Цинь улс байсны эхний Цинь улсыг Түрүү Цинь гэхээс гадна Фу Цинь гэх тохиолдол байдаг. Фу нь тус улсын хаадын овог юм.

376 он
Нэхэн өргөмжилсөн цол Нэр Хаанчлалын хугацаа Оны цол
Жинмин Фу Жянь (苻健) 351–355 Хуанши (皇始) 351–355
Ли ван Фу Шэн 355–357 Шоугуан (壽光) 355–357
Сюаньжао Фу Жянь (苻堅) 357–385 Ёншин (永興) 357–359


Ганьлү (甘露) 359–364

Жяньюань (建元) 365–385

Айпин Фу Пи 385–386 Тай ань (太安) 385–386
Гао Фу Дэн 386-394 Тайчу (太初) 386–394
- Фу Чун 394 Яньчу (延初) 394

Холбоотой хуудас

засварлах