Түнхэл

монголын хамгийн том тосгон

Түнхэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км зайд (төмөр замаар 45 км) орших тосгон юм. Түнхэлд Монголын төмөр замын өртөө байдаг. Түнхэл тосгон 4 талдаа уулаар хүрээлэгдсэн, Хараа гол дагуу суурьшсан байдаг. Түнхэл тосгон нь ой мод жимс ногоогоор маш баялаг байгалийн үзэсгэлэнт Хангай нутагт байрладаг. Түнхэлийн оршин суугчид нь эелдэг, найрсаг бас туйлийн ажилсаг маш сайхан дүнзэн байшинд голдуу амьдардаг. Хашаандаа төрөл бүрийн ногоо ургуулж цэцэг тарих нь элбэг. Зун цагт голын усны эргээр амран суух хүүхэд хөгшчүүд элбэг харагддаг. Голдуу цөөн тооны саалийн үнээтэй байдаг. Мал аж ахуй нэг их хөгжөөгүй суурин амьдралтай. Сүүлийн үед хот болоод бусад аймгийн аялагч, амрагч нар маш ихээр ирдэг болсон. Энэ нь байгаль ус, мод, ууландаа хайр гамтай нутгийн ард түмэнд сөргөөр нөлөөлж байгаа харагддаг. Нутгийн ард байгалаасаа хамаагүй мод, жимс түүдэггүй заншилтай. Мөн голынхоо усанд бохир хувцас шууд угаадаггүй заншилтай байсан. Түнхэлээс баруун тийш 15 км зайд Гацууртын алтны уурхай бий. Алтны уурхайн дараа орон нутгийн байгалийг сэргээн засварлах барьцаа төлбөрийг орон нутгийн засаг захиргаа аваагүйгээс одоогийн байдлаар байгалийн баялаг бүтэц маш ихээр гэмтсэн байдаг.

Дунд сургуультай.