Зүүнхараа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв хот юм. Хүн ам нь 2009 оны байдлаар 30,000 орчим. Монгол улсын хамгийн том сум юм. Төмөр замаар нийслэл Улаанбаатар хоттой холбогддог.

Зүүнхараа
Зүүнхараа
Зүүнхараа
Зүүнхараа
Зүүнхараа

Зүүнхараагийн галт тэрэгний буудал
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймаг: Сэлэнгэ
Байгуулагдсан: 1961 он
Суурин: Хот
Солбицол: 48° 51′ У, 106° 27′ ДКоординат: 48° 51′ 0″ У, 106° 27′ 30″ З
Нутгийн талбай: 19.6 км²
УБ хотоос
Газраар хүрэх зай: 181 км
 
Хүн ам: 20,000 (2006)
Суурьшлын нягтрал: 27,241 (2006)
Хүн амын нягтрал: 1,020 оршин суугч км² тутамд
 
Цагийн бүс: UTC+8
Утасны код: +976 (0) +976 (0)136
Шуудангийн дугаар: 43000
ТХ-ийн дугаар: СЭ
 
Суурингийн төрөл: Сумын төв
Зүүнхараа (Монгол Улс)
Зүүнхараа (Монгол Улс)
Зүүнхараа
Зүүнхараа
Зүүнхараа
Монгол Улс дахь байрлал: Зүүнхараа

Зүүнхараа хот 12 жилийн 6-н дунд сургууль, 1 бага сургууль, 6-н цэцэрлэгтэй.

Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр (одоогийн Спирт Бал Бурам компани) 1943 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хоногт 15 тонн архи үйлдвэрлэх хүчин чадалтай[1].

Түүх Засварлах

1994 онд Мандал сум, Түнхэл тосгон, Зүүнхараа хотын иргэд нэгдэн саналт хүсэлтээ төр засгийн газарт гаргаснаар мөн оны улсын их хурлын 36-р тогтоолоор эдгээр засаг захиргааны нэгжүүд нэгдэн сэлэнгэ аймгийн Мандал сум хэмээх Зүүнхараа хот төвтэй Хэрх, Түнхэл 2 тосгонтой улсын хэмжээний хамгийн том сум болон зохион байгуулагджээ.

Байршил Засварлах

Мандал сумын газар нутаг нь Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө Хараагийн сав газарт хамааран оршдог. Хойд талаараа Ерөө сум, зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, зүүн талаараа Батсүмбэр сумуудтай тус тус хил залгана. Ханхэнтийн уулсын салбар болох дтд 1000-с 2228м өргөгдсөн ойн хээрийн бүсэд багтдаг Тахилт Гурд  тарвагат Ноён Хараа Түнхэлийн Хөх нуруу Ширээ хошуу Чивээ Улаан шавар Матах Мөнгөлөг зэрэг 106 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай. Хараа Ерөө Чулуут Түнхэл гэсэн 4 томоохон гол болон 120 гаруй гол горхитой 136 булаг шандтай. Автозамаар Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 201 км зайд байрладаг. Төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам болон автозамаар холбогддог дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.

35 мянган хүн амтай Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1 дүгээрт орж 1 хавтгай дөрвөлжин км-т 5,3 хүн ноогдож байна.

Засаг захиргааны нэгж Засварлах

Зүүнхараа (Мандал сум) нь засаг захиргааны нэгжийн хувьд 9 багтай: Төмөр зам 1-баг, Ширхэнцэг 2-р баг, Баянсуудал 3-р баг, Хэрх 4-р баг, Түнхэл 5-р баг, Баянхангай 6-р баг, Минжийн хангай 7-р баг, Тарни 8-р баг, Баян-Арцат 9-р баг,

Aх дүү хотууд Засварлах

Эшлэл Засварлах

  1. "Спирт Бал Бурам компани". Archived from the original on 2016-04-23. Retrieved 2009-06-09.