Түмэнхэн сайн ноён

— «Түмэнхэн Сайн ноён» гээд холбогдов —

Түмэнхэн сайн ноён бол Даян хааны бага хатан Жимсгэнэ хатнаас мэндэлсэн Гэрсэнз жалайр хунтайжын 3-р хүү, Онохуй үйзэн ноёны хөвгүүн юм. Шарын шашинд их тус хүргэсэн тул Далай ламаас түүнд Сайн ноён гэх цол хүртээсэн. 1641 онд нас барсан. 1655 онд Эебээр засагч хаан түүний дэд хүү Данзан ламын захирсан отгийг хошуу болгоод, Сайн ноёны хошуу болгож, Халхын баруун гарт хуваарилсан. 1725 онд Найралт төв хааны зарлигаар түүний угсааны ноён Дашдэндэвт чин ван цол өгөөд, Сайн ноён аймгийг байгуулсан.

Гэр бүлЗасварлах

ХүүхэдЗасварлах

  • Зодов сэцэн ноён
  • Данзан лам
  • Цэрэндурал эрдэнэ үйзэн
  • Лүжин эрх цөхүр
  • Цэсжав хөндлөн уваш
  • Жамбал тайж
  • Данзан тойн
  • Бамилигарьд баатар
  • Сэржтаюн сэцэн хунтайж
  • Санхарзай илдэн
  • Байхарз хүүхэн ноён
  • Гүнбэ хөндлөн бошигт