Тутуха
(Тухтух жанжин-с чиглүүлэгдэв)
Тутуха (1237-1297) нь кипчак аймгийн хүн бөгөөд Батучагийн хүү юм. Тэрээр Хубилай хааны үед Хайдугийн цэргээс монгол нутгийг хамгаалахаар асуд зэргийн цэргийг захирч байсан цэргийн зүтгэлтэн билээ. 1276 онд Ширх нарын хан хөвгүүд Номухан хан хүү, Антун чинсан нарыг Хайдуд илгээж үймээн дэгдээсэн. Энэ явдлаас эхлээд Баян жанжны удирдлаган доор асуд, кипчак цэргийг захирч үймээнийг дарахад оролцсон. 1297 онд нас барах хүртэл Монгол нутагт сууж их цэргийг захирч, монгол нутгийн баруун талаар Чингай балгасанд сууж байсан. Нас барсны дараа түүнд Өлзийт хааны зарлигаар Гүнгийн зэрэг, Жю Рун жюнь ван цолоор нэхэн шагнасан. Бас Заяат хааны 2-р онд (1329 он) Шэн ванд өргөмжилсөн.
Гэр бүл
засварлах- Эцэг:Батуча
- Хүү:Чунхур
- Ач хүү: Яньтөмөр тайпин ван, Садун ноён, Дарь ноён
Ашигласан ном
засварлах- Юань улсын судар. Дандаа чинсан Дэмчигдоржын орчуулга