Ширэги

(Ширх-с чиглүүлэгдэв)

Ширэги[1] нь (?-1280?) (монгол бичиг:ᠰᠢᠷᠭᠢ; хятад үсэг:昔里吉, 失列吉; пиньинь галиг:Xī lǐ jí, Shī liè jí; перс үсэг:شيركى (Shīrikī)) Мөнх хааны Баяужин нэртэй бага хатнаас төрсөн хүү нь юм.

НамтарЗасварлах

Хубилай-Аригбөх нарын хаан ширээний тэмцэлд ах Хубилай нь ялснаас хойш 1268 онд Ширэгийг Хэпин вангаар өргөмжилсөн. 1267 оноос эхлэн Умардыг төвшитгөх ван Номухан, Нин юань ван Хөхчү нарын удирдсан цэрэгт багтаж, Хайду ханы цэргээс сэргийлж Алтайн чинадад суусан. 1276 онд Хубилай хааны их цэрэг, Сүн улстай дайтаж буйг далимдуулж, Номухан ван, баруун гарын сайд Антун нарыг дүү Тугтөмөр, ач дүү Сарбан, үеэл Мэнлигтөмөр нарын хамтаар бослого гаргаж, тэднийг барьцаалж Хайду ханд хүргэж өгсөн. Гэтэл Хайду хан тэднээс сэргийлж, тэднийг өөртөө авахаас татгалзаж, олзны хүмүүсээс Антуныг өөртөө авч, Хөхчү, Номухан нарыг Мөнхтөмөр ханд хүргэж өгчээ. 1276-1277 онд хонгирад аймгийн Зургаадай ноён хамтаар Хархорум хот, Инчан хотыг эзлээд, Инчан хот, Туул голд Баян ноён, Тутуха ноён нарын их цэрэгт цэрэгт ялагдаж Алтайн нуруу тийш зугтан одсон. 1277-1280 он хүртэл өөр хоорондоо хаан ширээний төлөө байлдаж, эцэстээ Мөнх хааны ач хүү Сарбан нь Ёмухур, Ширэги нарыг барьж Хубилай хаанд бууж өгсөн. Харин Тугтөмөр нь тус дайнд амь үрэгдэж, Аригбөх хааны хүү Мэнлигтөмөр нь Хайду ханд зугтан очсон. Хубилай хаан, зарлиг буулгаад Ширэгийг Хайнаньд цөлөгдөж, тэндээ нас барсан.

Гэр бүлЗасварлах

Ах дүүсЗасварлах

  1. Балт ван
  2. Өрөндаш (зарим сурвалжид Ёлондаш гэж бичсэн байна)
  3. Асутай

ХүүхэдЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Түүний нэрийг түүхийн сурвалж, хожмын судалгааны зохиол бүтээлд Ширх, Жирх, Шилж, Ширэхи гэх мэтээр бичсэн байдаг.
  2. Рашид аддин "Судрын чуулган" УБ., 2002.143 дахь тал. Ц.Сүрэнхорлоогийн орчуулга