Герман-Данийн дайн

Герман-Данийн дайн
Шлесвиг-Хольштайны хоёрдугаар дайн
герм. Deutsch-Dänischer/
Zweiter Schleswig-Holsteinischer Krieg
Дюббөлийн бэхлэлтийг бүсэлсэн байгаа нь
Дюббөлийн бэхлэлтийг бүсэлсэн байгаа нь
Огноо 1864 он
Байрлал Шлесвиг/Ютланд
Casus belli Шлесвиг ба Данийн Хант Улсын хамтын арваннэгдүгээр сарын үндсэн хууль
Үр дүн Прусс ба Австрийн ялалт
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт Шлесвиг, Хольштайн, Лауэнбургийг Австрийн Хаант Улс ба Пруссийн Хант Улс авсан
Зөрчилдөгч талууд

Пруссийн Хант УлсПруссийн Хант Улс Прусс
Австрийн Хаант УлсАвстрийн Хаант Улс Австри

ДаниДани Дани

Удирдагч

Фрийдрих фон Врангел, Хелмүт фон Молтке

Кристиан Юлиус де Меза, Георг Даниел фон Герлах

Цэргийн хүч
Дайны эхэнд: 61.000
158 их буу
Сүүлд хүчний нэмэгдэл: 20.000
64 их буу

38.000
100 гаран их буу
Хохирол

≈ 2200

≈ 5600

Герман-Данийн дайн (мөн Шлесвиг-Хольштайны хоёрдугаар дайн) нь 1864 оны хоёрдугаар сарын 1-нээс 1864 оны аравдугаар сарын 30-ны[1] хооронд Шлесвигийн Херцогт Улс ба Хольштайны төлөөх ялангуяа Шлесвигийн Херцогт Улсын үндэстний хамаарлыг тогтоох гэсэн зэвсэгт мөргөлдөөн байв. Дайны байлдагч талуудад нэг талаас Прусс ба Австрийн Хаант Улс, нөгөө талаас Нийт Дани Улс байв. Энэ дайн нь Германы нэгдлийн гурван дайны эхний дайн бөгөөд Гурван жилийн дайнаас (1848-1851) ялгахын тулд «Шлесвигийн хоёрдугаар дайн» эсвэл «Шлесвиг-Хольштайны хоёрдугаар дайн» хэмээн нэрлэдэг.

Данийн хан нь Шлесвиг, Хольштайн, Заксен-Лауэнбургийн Херцогт Улсуудын херцог байв. Үүний хажуугаар Хольштайн ба Лауэнбург нь Германы Холбооны гишүүн улс байсан аж. Шлесвиг нь данийн хамжлагат улс байхын эсрэг байв. Хэлний хувьд шлесвиг нь герман, дани, фризийн хэлээр илүү ярьцгаах. Нэг үндэстний нэгдсэн улс байгуулахын төлөөх хүсэл мөрөөдөл нь 19-р зуунд данийн ба германы үндэсний либералистуудын хоорондох ан цавыг улам гүнзгийрүүлснээс үүдэн 1848 оноос 1851 оны хооронд үргэлжилсэн дайныг хийсэн түүхтэй. Өмнө нь баталсан Нийт Дани Улсын үндсэн хуулиар Шлесвигийг Германы Холбоонд алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан боловч данийн засгийн газар арваннэгдүгээр сарын үндсэн хууль гэгчийг батлан алдсан газраа өөрийн хант улсынх хэмээн Лондоны протоколын эсрэг шийдвэр гаргажээ. Аль 1851 онд Шлесвиг нутгийн төвөөр герман хэлээр ярилцахыг зогсоох тогтоол гаргаж байсан нь тухайн үедээ нутгийн германчуудын эсэргүүцэлтэй тулгарч байсан байдаг. Олон улсын эрх зүйн гэрээг зөрчсөн энэхүү арваннэгдүгээр сарын үндсэн хуулийг эсэргүүцэж буйгаа Германы Холбоо илэрхийлэн 1864 оны хоёрдугаар сарын нэгэнд пруссийн ба австрийн цэрэг Айдер ба Лефенсау голууд дагуу байх хилийн шугам дээр ирэн, өөрийн нутгийн хилийг тэмдэглэсэн нь Герман-Данийн дайны эхлэл боллоо. Шлесвигийг эзлэн авсан нь данийг арваннэгдүгээр сарын үндсэн хуулиа хүчингүй болгохыг шаардсан шаардлага байв. Прусс нь анхнаасаа Элбийн Херцогт Улсуудыг өөртөө нэгтгэх бодлого баримталсан юм.

Прусс ба Австри Шлесвигийг болон данийн хойг Ютландын хамтаар эзэлсний дараа дайн төгсгөл болов. Венийн энхтайвны гэрээнд данийн хан Шлесвиг, Хольштайн, Лауэнбургийг германы хоёр хүчирхэг гүрэнд шилжүүлэв. Ингээд эдгээр улсууд 1866 оны хүртэл херцогт улсуудыг хамтран захирав. Элбийн Херцогт Улсуудыг ирээдүйд хэн нь захирах талаарх маргаан нь 1866 оны зуны адаг сард Австри ба Пруссийн хооронд болсон Германы дайныг эхлүүлсэн юм. Германы дайны дараа ялсан тал болох Прусс нь Шлесвиг-Хольштайн аймаг болгон улсдаа авчээ.

Цахим холбоос засварлах

  Commons: Герман-Данийн дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Ном зүй засварлах

  • Rainer Hering u. a. (Hrsg.): 1864 – Menschen zwischen den Mächten. 1864 – Mennesker mellem magterne. Hamburg University Press, Verlag der Staats- und Universitätsbibliothek Hamburg Carl von Ossietzky, Hamburg 2015, ISBN 3-943423-24-7.
  • Frank Jung: 1864. Der Krieg um Schleswig-Holstein. Ellert & Richter Verlag für Schleswig-Holsteinischer Zeitungsverlag, Hamburg 2014, ISBN 978-3-8319-0566-9.
  • Klaus Alberts: Düppel 1864. Schleswig-Holstein zwischen Dänemark und Preußen. Boyens Buchverlag, 2013, ISBN 978-3-8042-1384-5.
  • Lars Henningsen: Unter Dänemark. In Lars Henningsen (Hrsg.): Zwischen Grenzkonflikt und Grenzfrieden – die dänische Minderheit in Schleswig-Holstein in Geschichte und Gegenwart. Verlag Dansk Centralbibliothek for Sydslesvig, Flensborg 2011, ISBN 978-87-89178-80-6.

Эх сурвалж засварлах

  1. ndr.de: Deutsch-Dänischer Krieg 1864: "In Gottes Namen drauf"