Хольштайн
Хольштайн (Герман: Holstein [ˈhɔlˌʃtaɪ̯n], дан. ба доод герм.: Holsten, Латин: Holsatia) бол Германы Шлесвиг-Хольштайн Муж Улсын өмнөд хэсгийн өмнөд нутгийн нэр бөгөөд тус нутагт эртнээс суурин байсан гурван овгийн нэг «Хольстен» ястны нэрээр нэрлэгдсэн ажээ.
Түүх
засварлахХольштайн нь 811 оноос 1806 оныг хүртэл Франкийн Эзэнт Улс буюу өөрөөр хэлбэл түүний дараах Герман Үндэстний Ариун Ромын Эзэнт Гүрний мэдэлд байж байгаад 1815 оноос Германы Холбооны гишүүн байв. Херцогт улсын хойд хил нь эзэнт улсын хойд хил болно. 934 оноос 1025 оныг хүртэл бараг зуун жилийн турш Шлай хүртэл нутгийн хамтаар заксены эзэмшил нутаг байв. Хольштайн нь 1474 оныг гүнт улс, дараа 1864 оныг херцогт улс байв.
Франкийн ба Германы үе 811–1460
засварлахФранкийн хан Их Карл Заксеныг эрхшээлдээ оруулсныхаа дараа тэдний Элбэ мөрний умард нутгийг бас эзлэн авчээ. Гэсэн ч Элбэ мөрний хойд нутгийг 930-аад оноос л дани ба славчуудын эзэмших эрмэлзлийг мохоон тогтвортойгоор авч үлдэв. Хольштайны үндсэн нутагт өнөөгийн Айдер голын өмнөх тойргууд болох Зегеберг, Штайнбург, Пиннеберг, Ноймюнстер, Кийл, Рэндсбург-Эккернфөрдэ мөн Плөн ба Штормарны өмнөх хэсэг нутгуудыг ойролцоогоор хамардаг.