Тонхил сум

Тонхил (ᠲᠣᠩᠬᠢᠯ) нь Говь-Алтай аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Алтан-Соёмбо, Алтайн-Оргил, Тамч, Бүс, Зүйл гэсэн 5 багтай. Улаанбаатар хотоос 1200 км, Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайд оршдог, алслагдсан сум юм.

Газар зүйЗасварлах

Тус суманд 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн тахилгат" уул болсон Сутай хайрхан, мөн Хараат, Ширээт, Бамбагар Ямаат, Бүс-Хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны 1-р салбар эгнээ болсон уул нуруудтай. Нутгийн өмнөд хэсгээр Хонин усны говь байх ба уг говь нь хулан, хар сүүлт, тахь зэрэг ховордсон амьтад, мөн ховордсон ургамалтай. Байгалийн бүсийн хувьд говь-цөлийн, хээрийн, өндөр уулын гэсэн 3 бүстэй. Тонхил, Хулам, Амттай зэрэг нуурууд, Зүйл, Хужирт, Хулд зэрэг гол, горхитой. Баруун талаараа Ховд аймгийн Дарви, зүүн талаараа Бугат, Төгрөг, Дарви сумдтай, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг.