Толбо нуур нь Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. [1]

Толбо нуур
Байршил Баян-Өлгий, Монгол улс
Солбицол 48°32′56″N 90°03′03″E / 48.54889°N 90.05083°E / 48.54889; 90.05083Солбицол: 48°32′56″N 90°03′03″E / 48.54889°N 90.05083°E / 48.54889; 90.05083
Онцлог цэнгэг
Нуураас гарах Түргэн гол
Ус цуглуулах талбай 1980 км²[1]
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 21 км
Өргөн 7 км
Талбай 84 км²
Дундаж гүн 6.8 м
Хамгийн гүн цэг 12 м
Усны хэмжээ 12 км³
Хөвөөний түвшин 2080 м
Хөлдөх хугацаа 11 сар - 5 сар
Нуурын арал Гичгэний толгой
Эргийн суурин Толбо сум
Толбо нуур is located in Монгол
Толбо нуур
Толбо нуур

Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.

Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөө үзүүлжээ. Өлгийгөөс өмнөд зүгт 34 км зайд оршино. ОХУ дахь Ташанта тосгоноос Ховд руу явах зам энэ нуурын эрэг дагуу байрлана.

  1. 1.0 1.1 "Толбо нуур" (Memento 10. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn