Таримал манжин (Латин: Raphanus raphanistrum subsp. sativus) нь байцаатны овгийн, манжингийн төрлийн, хээрийн манжин зүйлийн дэд зүйл, нэг наст хүнсний ургамал. Ромын эзэнт гүрний үеээс өмнө Европт анх тарималжуулсан. Манжинг дэлхий даяр тариалж хүнсэнд хэрэглэдэг. Хэмжээ, амт, өнгө, боловсрох хугацаа зэрэг үзүүлэлтээрээ ялгарах хэд хэдэн хувилбарууд байдаг. Глюкозинолат ба изотиоцианат зэрэг химийн нэгдлүүдийг агуудаг учир өвөрмөц, хурц амт үнэртэй байдаг. Зарим тохиолдолд, өөр ургамлыг цөөн тооны өвчин ба хортонгоос хамгаалах зорилгоор манжинг хослогч ургамал болгон тариалдаг. Манжин нь хурдан соёолж түргэн ургадаг ба жижиг хувилбарууд нь сарын хугацаанд боловсорч гүйцдэг бол том хэмжээтэй дайкон хувилбар боловсорч гүйцхэд хэдэн сар шаардлагатай байдаг. Манжингийн өөр нэгэн хэрэглээ нь бүрхүүл ургамал эсвэл тэжээл шингээн баригч ургамал (Англи: catch crop) байдлаар өвөлжих тариаланд ашиглах юм.[1] Мөн манжинг тэжээлийн,[2] үрийн, тосны зориулалтаар тариалдаг. Англиар "radish", орсоор "редька посевная" гэж нэрлэдэг.

Radish
Дэд зүйлүүд
Дэд зүйлүүд
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Brassicales
Овог: Байцаатан
Төрөл: Манжин
Зүйл: Хээрийн манжин
Дэд зүйл: Таримал манжин
Латин нэр
Raphanus raphanistrum subsp. sativus
(L.) Domin

Daikon (大根?, үгчилбэл "том үндэс") нь таримал манжингийн нэгэн хувилбар, Төв Ази ба Зүүн Өмнөд Азиас гаралтай тосны манжин.[3] Түүнийг маш олон янзаар нэрлэдэг.

Ногоон бордуур

засварлах

Галлерей

засварлах

Эх сурвалж

засварлах
  1. Price, Andrew J.; Jason, K. Norsworthy (2013). "Cover Crops for Weed Management in Southern Reduced-Tillage Vegetable Cropping Systems". Weed Technology. 27 (1): 212–217. doi:10.1614/WT-D-12-00056.1.
  2. Fitzgerald, J. J.; Black, W. J. M. (1984). "Finishing Store Lambs on Green Forage Crops: 1. A Comparison of Rape, Kale and Fodder Radish as Sources of Feed for Finishing Store Lambs in Autumn". Irish Journal of Agricultural Research. 23 (2/3): 127–136. JSTOR 25556085.
  3. Larkcom, Joy; Douglass, Elizabeth (1994). Oriental Vegetables: The Complete Guide for the Gardening Cook. Oxford University Press US. pp. 114–115. ISBN 1-56836-017-7.

Ном зохиол

засварлах
  • Dixon, Geoffrey R. (2007). Vegetable Brassicas and Related Crucifers (Print). Crop Production Science in Horticulture. Vol. 14. Wallingford: CAB International. ISBN 978-1-84593-138-4. {{cite book}}: Invalid |ref=harv (help)

Гадаад холбоос

засварлах
  Commons: Radish – Викимедиа дуу дүрсний сан