Тангуд хэл
Тангуд хэл (*mji ŋwu̱ [Гун Хуанчэн], *mi ngwu [Марк Мияке]; хят. 西夏語 Си Ся юй — «Си Ся хэл») — 13-р зуунд мөхсөн Баруун Ся улсын тангуд үндэстэний Төвөд-бирм гаралтай хэл. Бирм буюу мьянмар хэлний холын төрөл бөгөөд хятад хэлний бүүр холын төрөл юм.
Энэ нь 11-р зуунд Тангуд үндэстэний үүсгэн байгуулж, 1227 онд Чингис хааны байлдан дагуулсан улсын албан ёсны хэлний нэг байв. Тангуд иргэдийг Чингис хаан 1227 онд байлдан дагуулж харьяандаа оруулж, Боорчи, Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хирээр автугай" хэмээн зарлиг болгож байжээ.
Тангут хэл өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан.
Тангут хэлний хамгийн сүүлчийн бичмэл сурвалж нь 1502 оны Буддын шашны тарни байсан бөгөөд энэ нь Тангуд улс мөхсөнөөс хойш гурван зууны дараа ч Тангуд хэлийг хэрэглэсээр байсныг харуулж байна.
Өнөө үед олдсон Тангуд хэл дээрх бичвэрүүдийн ихэнхийг 1909 онд оросын Пётр Козлов Хар хотоос олсоныг сүүлд хэд хэдэн эрдэмтэд шинжилсэн байна.