Тамара Синявская

Тамара Ильинична Синявская (1943 оны 7-р сарын 6-нд ЗХУ-ын Москва хотод төрсөн)-Зөвлөлтийн болон оросын дуурийн дуучин (драмын меццо-сопрано), багш. ЗХУ-ын Ардын жүжигчин (1982), Азербайжаны Ардын жүжигчин (2002).

Тамара Синявская

Тэрээр 1943 оны 7-р сарын 6-нд Москвад төрсөн орос үндэстэн. Эцгийн тухай мэдээлэл байхгүй, эхтэйгээ өссөн байна. Зургаан настайдаа Москва хотын Пионерийн ордны Дуу бүжгийн чуулгад бүжгийн дугуйланд элсэн орсон ч удалгүй балетын сургуулиа орхиж 1953 онд тэрээр дахин Пионерийн ордныхоо В.С.Локтевын удирдлаган дор Дуу бүжгийн чуулгад дуулах мэргэжлээр суралцахаар болжээ. Дунд сургуулиа төгсөөд Москвагийн консерваторийн дэргэдэх Хөгжмийн сургуульд элсэн орсон (Л. М. Маркова, О. П. Померанцева нарын анги). Тэрээр сургуульд сурч байхдаа "Малый театр"-ын тайзны найрал дуунд дуулдаг байв. 1970 онд Театрын урлагийн улсын дээд сургуул /ГИТИС/-ийн Хөгжимт инээдмийн ангийг (Д. Б. Белявскаягийн анги) төгссөн байна.

1964 онд Хөгжмийн сугуулиа төгсөөд "Большой театр"-т шалгалт өгч ороод дадлагжигч болжээ. Большой театрт анх Ж. Вердигийн «Риголетто» дуурьд бяцхан хүүгийн дүрд дуулжээ. 1964-2002 онд Большой театрын гоцлол дуучин байсан. Сүүлд Н.А. Римский-Корсаковын «Хааны сүйт бүсгүй» /Царская невеста/ дуурийн Любашагийн дүрд дуулсан байна.

1973-1974 онд Милан хотын «Ла Скала» театрт дадлага хийж Ж.Бизегийн "Кармен" -д, Ж.Вердигийн «Бал-маскарад», «Трубадур»-т болон "Реквием"-д меццо-сопрано дуулж байжээ.

Тэрээр Франц, Испани, Итали, Бельги, АНУ, Австрали болон дэлхийн бусад орны дуурийн театруудын тайзан дээр тоглосон. Тэрээр Япон, Өмнөд Солонгост аялан тоглолт хийж байжээ.

2005 оноос ОХУ-ын Театрын урлагийн улсын дээд сургуульд /ГИТИС/ багшилж байна. 2008 оноос тус сургуулийн вокалын урлагийн тэнхимийн эрхлэгч хийж байна.

  • Эхний нөхөр- Сергей Бережной, Москва хотын хөгжмийн театрын балетын бүжигчин, сүүлд хуульч болсон.
  • Хоёр дахь нөхөр (1974 оны 11 сарын 23-наас) - Муслим Магомаев (1942—2008), эстрад болон дуурийн дуучин (баритон), ЗХУ-ын Ардын жүжигчин (1973).

Большой театрын тайзан дээрх дүрүүд

засварлах
  • Паж («Риголетто» Ж.Верди)
  • Дуняша, Любаша («Хааны сүйт бүсгүй» Н. Римский-Корсаков)
  • Ольга («Евгений Онегин» П. Чайковский)
  • Флора («Травиата» Ж.Верди)
  • Наташа, Графиня («Октябрь» В. Мурадели)
  • Цыган Матрёша, Мавра Кузьминична, Соня, Элен Безухова («Дайн ба энх» С. Прокофьев)
  • Ратмир («Руслан и Людмила» М. Глинка)
  • Оберон («Зуны шөнийн зүүд» Б. Бриттен)
  • Кончаковна («Игорь Ван» А. Бородин)
  • Полина («Гилбэрийн хатан» П.Чайковский)
  • Алконост («Үл үзэгдэх Китеж хот болон Феврони бүсгүйн тууль» Н. Римский-Корсаков)
  • Кэт («Чио-Чио-сан» Ж.Пуччини)
  • Фёдор («Борис Годунов» М.Мусоргский)
  • Ваня («Иван Сусанин» М.Глинка)
  • Комиссарын эхнэр («Үл танигдах цэрэг» К.Молчанов)
  • Комиссар («Өөдрөг эмгэнэлт явдал» А.Холминов)
  • Фрося («Семён Котко» С. Прокофьев)
  • Надежда («Псковитянка» Н. Римский-Корсаков)
  • Любава («Садко» Н.Римский-Корсаков)
  • Марина Мнишек («Борис Годунов» М.Мусоргский)
  • Мадемуазель Бланш («Тоглогч» С.Прокофьев)
  • Женя Комелькова («Энд чимээгүй үүр цайдаг» К. Молчанов)
  • Княгиня («Русалка» А. Даргомыжский)
  • Лаура («Чулуун зочин» А. Даргомыжский)
  • Кармен («Кармен» Ж.Бизе)
  • Ульрика («Бал-маскарад» Ж.Верди)
  • Марфа («Хованщина» М.Мусоргский)
  • Азучена («Трубадур» Ж.Верди)
  • Клавдия («Эр хүний тухай дууль» С. Прокофьев)
  • Морена («Млада» Н. Римский-Корсаков)