Сэлэнгийн суурингийн бүслэлт

Сэлэнгийн суурингийн бүслэлтОросын Хаант Улсын дорно зүгт нутгаа тэлэх зорилгоор хийж байсан түрэмгийлэлийн эсрэг хийсэн Халх монголчуудын тэмцлийн нэг хэсэг юм.

Сэлэнгийн суурингийн бүслэлт
Хамаарах дайн: XVII зууны хоёрдугаар хагасын Монгол-оросын хилийн мөргөлдөөнүүд

Огноо 1688 он
Байрлал Сэлэнгийн суурин, Сэлэнгэ мөрөн
Үр дагавар Оросын ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
Байгаль орчмын нутаг Оросын харъяалалд орсон
Байлдагч талууд
Оросын Хаант Улс Оросын Хаант Улс Түшээт хан аймаг
Удирдагчид
Оросын Хаант Улс Демьян Игнатьевич Многогрешный
Чахундорж хан
Шидишир хунтайж
Цэргийн хүч
294 казак.
6 төөнүүр их буу
5000 морин цэрэг
Хохирол
тодорхойгүй тодорхойгүй

XVII зуунд Оросыг баруун тал, баруун хойт болон өмнөд талаас нь Польш-Литвын холбоот улс, Шведийн Вант Улс, Османы эзэнт гүрэн зэрэг хүчирхэг улсууд хиллэж байсан бөгөөд хүчирхэг армийнхаа тусламжтайгаар Оростой хийсэн дайнуудад ялалт байгуулан далайд гарах гарц бүхийхэсгүүдийг эзлэн хаасан байна. Иймд Орос нь далайд гарцтай болох мөн газар нутгаа тэлэх бодлогыг зөвхөн зүүн зүгт үргэлжлүүлэх боломжтой байжээ.

Хаант Орос улс нь Сибирийн ханлигийг эзэлсэний дараа дорно зүг дэх татаар болон бусад нүүдэлчид нь харьцангуй цөөн тархай бутархай бөгөөд галт зэвсэггүй байсан учир харьцангуй хүч сул энэ байдлыг нь ашиглан өөрийн газар нутгаа тэлж өргөжүүлэх түрэмгий бодлогыг нэн шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байна. Орос нь нүүдэлчдийн хил хязгаарт казак цэргийн отрядуудыг бэхлэлт барин суурьшуулж түшиц газрууд байгуулж, улмаар тэрхүү түшиц газраа ашиглан цааш нүүдэлчдийн нутагт цөмрөн овог аймгуудыг хүчээр тулган Оросын хааны харъяат болгохоор албадан тулгаж, цэрэг зэвсгийн хүчээр далайлган гүйцэлдүүлж байсан байна.

Ингэсээр байгаль орчим болон зэргэлдээх нутгуудад хүрч Түшээт хан болон бусад Халхын хангуудын эзэмшилд суурин бэхлэлтүүдийг байгуулан нутгийн иргэдийг хүчээр харъяатаа болгон эзэлж эхэлжээ. Энэ үед Түшээт ханы харъяат байсан байгаль орчмын монголчуудын орост дагаж орсоныг нь буриад гэж оросууд нэрлэсэн.

Энэ үед оросуудын байгуулсан олон тооны түшиц бэхлэлтүүдийн нэг нь Сэлэнгэ мөрний эрэг дээрх1665 онд байгуулсан Сэлэнгийн суурин байжээ.

Сэлэнгийн суурин бэхлэлт нь зарлигийн гетман Д. И. Многогрешный тэргүүтэй цахиур буугаар зэвсэглэсэн 294 казак цэрэг, 6 төөнүүр их буутай гарнизонтой байсан байна. Оросын түрэмгий байдалд дургүйцсэн Түшээт хан Чахундорж 1688 онд Сэлэнгийн сууринг 5000 морин цэргийн хүчээр бүслэн оросуудыг нутаг буцах шаардлага тавьсан байна. Гэвч гетман Многогрешный шаардлагыг хүлээн авалгүй суурин бэхлэн суужээ. Монголчууд бэхлэлтийг дайран довтолсон боловч галт зэвсэгтэй оросууд галт зэвсгийн хүчээр няцааж чадсан бөгөөд урт хугацааны бүслэлтийн үед хүнс хоол болон ар талын хангамж муу, хүйтний улирал эхэлсэн төдийгүй Халх Монголд Зүүнгарын Галдан бошгит хаан довтлон Зүүнгар-Халхын дайн эхэлсэн тул бүслэлтээ буулган ухарсан байна. Мөн түүнчилэн Үдийн сууринг бүсэлж байсан монголын Түшээт ханы цэргийг хори буриадууд гэнэт довтолсон байна. Энэ бүслэлтийн үед оросын элчин сайд Ф. А. Головин бэхлэлтэнд байсан байна.

Үр дагавар

засварлах

Оросуудын байгуулсан бэхлэлтүүдийг бүслэн устгаж чадаагүйгээс оросын шахалтыг цаашид зогсоох боломж муудсан байна. Түшээт хан нь зүүнгарын Галдан бошгит хаантай дайн хийж улмаар ялагдан Өвөрмонгол руу зугатсан байна. Энэ нь Түшээт ханд цаашид байгаль орчмоор түрэн орж ирж байгаа оросуудын түрэмгийлэлийг эсэргүүцэх цэрэг-улстөр-эдийн засгийн хүчийг хуримтлуулах нөхцөл бүрдүүлээгүй байна. Зүүнгартай хийх дайнд татагдан орсоноос шууд шалтгаалан Түшээт ханаас дэмжлэггүй болсон буриадын табангуд овог орoсуудтай найрамдлын гэрээг 1689 оны 3 сарын 12-д байгуулсанаар Байгал нуур орчмын нутаг Оросын хаант улсын мэдэлд оржээ.

Мөн үзэх

засварлах