Татар

(Татаар-с чиглүүлэгдэв)

Татар аймаг нь Монгол нутагт оршин тогтнож байсан хүчирхэг аймаг юм. XII зууны үед Чингис хааны захиргаанд оржээ. Хожим энэ нэр Алтан Ордны захиргаанд байсан зарим түрэг аймаг татар нэрээр нэрлэгдэх болсноос хооронд нь андуурах тохиолдол гардаг. Гэхдээ ОХУ-д байгаа татарууд түрэг хэлний өөр өөр салбар хэлээр ярьдаг, генетикийн талаасаа ч нийтлэг түрэг угсааны боловч өөр өөр гарлын ард түмэн гэдэг нь тогтоогдсон. Жишээ Астрахань, Крым, Казань, Сибирь-Ижил мөрний түрэг татарууд өөр хоорондоо хэл дуудлагаар огт ойлголцдоггүй байна.

Гарал үүсэл

засварлах

5-р зуунд Жоужань улсыг захирч байсан Татар хааны нэрнээс татар нэр үүссэн гэж монгол судлаачид үздэг. Түрэг улсын Культегиний гэрэлт хөшөөнд Татар гэсэн нэр дурдагдсан байдаг. Энэ нь эртний монгол түрэг хэлний татах гэх үйл үгийн үйлдэгч эзний оноосон нэр болох тат буюу татвар, харьяат албат гэсэн нэрийн тайлал бөгөөд тухайлсан овог угсаатны нэр бус түрэг аймгууд давамгайлж ирсэн цаг үeэс байгуулсан улс орныхоо хүн амыг хоёр бүлэгт хувааж түрэг буюу эзэн, тат буюу харьяат вассалаар зааглаж байсан нь Түрэгийн хүн чулууны бичээст "Тат үгүй түрэг үгүй болой" гэж бичигдсэнээс тодорхой бий болсон нэршил юм. Түрэгүүд ид мандаж байх үeдээ Солонгосын хойгоос Каспийн тэнгис, Уралын нуруу хүртэлх, эзлэгдэн дагаар орсон бүх овог аймгуудын хүн ардыг тат буюу үйлийн эзнээр татар, татарлар хэмээн нэрийддэг байжээ.

Монгол төвтэй онол

засварлах

Эртний Жужан улсын Датань хааны албатууд болох 49 аймгаас бүрдсэн монгол хэлт аймгуудын холбоо байсан бөгөөд хааны угсааны язгууртай 9 цагаан татар, бусад 40 хар татар аймгаас бүрдэж байсан байна. Нэгдсэн Монгол улс байгуулагдахын цагт 9 цагаан татар аймаг нь Чингис хааны зарлигаар тэрэгний мөртэй чацуулан хядуулж, эмс хүүхдүүд нь бусад овог аймгуудад хуваагдсанаар 40 хар татар аймаг түүхэнд 40 түмэн Монгол гэж бичигдэж үлджээ. Нэгэнтээ олон зууны турш өөрсдийгөө татар аймаг гэж нэршсэн байсан нь нэгдсэн Монгол улсын эхэн үед ч хэвээр хадгалагдаж үлдсэн нь Татар-Монголчуудын байлдан дагуулал гэж нэрлэгдэх шалтгаан болжээ. Монголчуудын тухай тухайн үеийн хятадын тагнуул, жуулчдын бичсэн Хар татаруудын тухай тэмдэглэл болон бусад эх сурвалжуудыг сайтар судалбаас энэ тухай илүү өргөн хүрээтэй мэдлэг олж авч болно.

Түрэг төвтэй онол

засварлах

Зарим түрэгүүд тэднийг түрэг аймаг гэж үздэггүй.

VII-VIII зууны үеийн татарууд

засварлах

Түрэгийн хаант улс байгуулагдах үед Түрэгийн зүүн талд 30 Татар хэмээх нэгэн аймаг нутаглах болжээ. Энэ нь Түрэгүүд Жужаны хаант улсыг мөхөөх үед жужанчуудын зарим хэсэг нь зүүн зүг рүү түрэгдэж татаруудын өвөг дээдэс болсонтой холбоотой. Татарууд Түрэгийн хаант улсын захиргаанд оршиж байжээ. Татарууд Түрэгийн хаант улсын захиргаанд байхдаа нэгэн үе бослого гаргаж, нэгэн үе дагаж орж захирагдах зэргээр оршин тогтнож байжээ.

VIII-IX зууны үеийн татарууд

засварлах

XII зууны үед Говийн умард хэсэгт нүүдэлчдийн хамгийн хүчирхэг аймаг нь дорнод Монголын Татар аймаг байлаа. Тийм ч учраас Хятад, Төв Ази, цаашлаад бүр баруун руу Монголоор нутаглах нийт монгол, түрэг хэлтнийг Татар хэмээн нэрийдэх болсон нь дундад зууны үед баруун Европын бүх үндэстнийг “Франк” хэмээж байсантай адил юм. Персийн түүхч Рашид ад-Дин (ойролцоогоор: 1247-1318) агуу бүтээлийнхээ бүхий л агуулгын туршид Татар аймгийн нэр хэрхэн тийм уудам нутгаар, Хятадаас Энэтхэг хүртэл, Дешт-и-Кипчак, Сири хүртэл, Умард Африкийн арабчуудад хүртэл, тэр ч бүү хэл Магреб хүртэл тархаж чадсаныг үнэхээр гайхаж байгаагаа нууж чадаагүй байдаг. 13-р зууны үеийн Татар аймгийн нэр дэлхийн түүхэнд Монгол Татар гэсэн нэрээр алдаршиж өнөөг хүртэл ОХУ-д Татарстан гэсэн үндэстэн аж төрж байна. Плано Карпинигийн түүхэнд Монголчуудын дотор Су Монгол буюу усан Монгол гэж аймаг байсан гэх бөгөөд нэгэн голын нэрээр Татар хэмээн өөрсдийгөө нэрлэнэ гэж тэмдэглэн үлдээжээ. Гэвч Их Нирун улсын хаан Татарын нэрээр язгуурын Монголчуудыг нийтэд нь нэрлэсэн бөгөөд энэ нэрийг Түрэгүүд удирдагчдынх нь нэрээр нэрлэсэн гэдэг нь үндэслэлтэй юм. Харин Рубрукын түүхэнд дайнч Татарууд тулаанд түрүүлэн мордож ялалт байгуулдаг байсан гэдэг нь үнэний хувьтай болов уу. Ялангуяа Европчууд Монголчуудыг Татарууд гэдэг нь Монгол цэргийн манлай анги Татаруудыг "Татарууд ирлээ" хэмээн андууран нэрлэснээс үүдэлтэй. Энэ нь тэдний хувьд Монголын цэргийн бүрэлдэхүүнд байгаа олон угсаатан, үндэстэн нарыг хооронд нь ялгаж мэддэггүй байснаар нь тайлбарлаж болно. Татарууд бол Хөлөн, Буйрын орчимоор нутаглах Эртний Дүнь Хугаас гаралтай малчин аймаг байсан бололтой. Татарууд нь Хятан улстай нэн ойр төрөл гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Газар нутаг болон овог аймгийн нэрээр шүүн үзвэл умард Шивэй аймгуудтай тохирдог нь санаандгүй зүйл биш нь тодорхой.

XIII зууны үеийн татарууд

засварлах

Татар аймаг нь Их Монгол улс байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн ба түүхэнд мэдэгдэж байгаа Монголын анхны хуульч Заргач Шихихутуг нь татар хүн байсан юм.

Одоо үеийн ул мөр

засварлах

Монголын байлдан дагуулалтын үр дүнд дундад Азид байсан түрэг хэлт ард түмнүүд Анатоли, Ойрх Дорнод, Египет, дорнод Европт тархжээ. Дорнод Европт тархсан түрэг хэлт ард түмнүүд нутгийн түрэг хэлт Кипчак, Булгар зэрэг нүүдэлчид болон Алтан ордны улсын монголчуудтай холилдож, Татар хэмээх нэрээр өөрсдийгөө нэрлэжээ. Эдгээр нь одоогийн Казань, Крым, Астрахань, Сибирь, Финийн Татарууд юм. Эдгээр татарууд Оросын автономит улсын байдалтайгаар оршин тогтнож байна.