Сутай хайрхан

(Сутай уул-с чиглүүлэгдэв)

[[Ангилал:]][[Ангилал:]]

Сутай хайрхан
Үнэмлэхүй өндөр 4090 м
Байрлал Дарви сум, Тонхил сум (Говь-Алтай аймаг)
Дарви сум, Цэцэг сум (Ховд аймаг)
 Монгол
Нуруу Алтайн нурууМонгол Алтайн нуруу
Харьцангуй өндөр 1787 м
Солбицол 46° 37′ 3″ У, 93° 35′ 39″ ЗКоординат: 46° 37′ 3″ У, 93° 35′ 39″ З
Сутай хайрхан (Монгол Улс)
Сутай хайрхан (Монгол Улс)
Сутай хайрхан
Сутай хайрхан

Сутай хайрхан -Монгол Улсын Говь-Алтай аймгийн Дарви, Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумуудын заагт 60 км урт сунаж оршдог Алтайн мөнх цаст уулсын хамгийн урд талын уул юм. Су+тау гэсэн түрэг гарлын "Устай уул" үг гэсэн утгатай юм.

Ноён оргил Цаст Богд нь далайн түвшингээс 4090 метр.

Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт устай уул хэмээх нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн "Сүүтэй уул" хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. 2008 оноос Их овоог тахиж Сутай хайрханыг Төрийн тахилгат уул болгосон билээ. Улаанбаатараас 1016 км зайд оршино.