Сутай тайху (хятадаар:苏泰太后, пиньинь:Sū tài tàihòu) бол Зүрчидийн Ехэ Нара аймгийн эзэн Гин тайшийн хүү Дэлгэр тайжийн охин юм. Мөн Лигдэн хутагт хааны хатан байсан. 1634 онд Лигдэн хаан нас барж, Зүрчидийн Алтан улсын цэрэгт олзлогдоод, 1635 онд Дээд Эрдэмт хааны зарлигаар Хошой Жөн чин ван Жиргалангийн хатан болсон. Сутай тайхугаас Эрх хонгор хэмээх Эжэй ван төрсөн. 1636 оноос хойш түүний амьдралын тухай тэмдэглэл байдаггүй.

Холбоотой өгүүлэл засварлах