Сондуу хөмрөг, Emberiza chrysophrys, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд Сибирийн зүүн хэсэг, Монголд нутаглаж төв ба өмнөд Хятадад өвөлждөг. Ховор тохиолдолд баруун Европт хэрмэл байдлаар таарна.

Сондуу хөмрөг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Emberiza
Зүйл: E. chrysophrys
Латин нэр
Emberiza chrysophrys
Pallas, 1776
Emberiza chrysophrys

Сондуу хөмрөг ой, тайгын бүсэд амьдарж 4 өндөг гаргадаг. Голдуу ургамлын үр зэргээр хоолодог ч ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж ангуучилна.

Гадаад төрх

засварлах

Тэд Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр жижиг боловч харьцангуй том толгойтой. Биеийн урт 15.5 см. Нуруун хэсэг нь судалтай бор, өвөр хэсэг нь цагаан ба хажуу бөөр хэсэгт улбар шар байна. Мөн бараан судлуудтай. Бахим бүдүүн хошуу нь ягаан өнгөтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нь цагаан титэмт хар толгойтой байна. Нүдний дээр тод шар хөмсөг мэт судалтай. Эмэгчин болон бага залуу шувууд нь бор толгойтой байх ба Борлог хөмрөгтэй андуурагдахуйц юм. Гэхдээ шар хөмсөгтэй, мөн толгойн оройдахь цагаан судлаар ялгагдана.