Сондорт гургалдай


Сондорт гургалдай (Luscinia svecica) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Сондорт гургалдай
Эрэгчин
Эрэгчин
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Luscinia, Гургалдай
Зүйл: L. svecica
Латин нэр
Luscinia svecica
(Карл Линней, 1758)
Эмэгчин.
Улаан толбот угсаа

Тэд нүүдлийн шувууд бөгөөд Европ, Ази, Аляскад хус мод, бут сөөгтэй чийглэг ойд амьдрах ба Африк, Энэтхэгт өвөлжинө. Дов сондуул, намхан бутанд үүрээ засдаг.

Гадаад төрх засварлах

Сондорт гургалдай нь 13-14 см, нуруун хэсэг нь бор, хоёр хажуу нь улаан хар сүүлтэй. Эрэгчингийн энгэр нь хар эмжээртэй хөх цэнхэр өнгөтэй байна. Зарим нь, Евразийн хойд хэсгийн L. svecica svecica нь цэнхэр энгэрийн голд улаан толботой байдаг.

Харин L. svecica cyanecula зэрэг өмнөд ба төв Европын угсаа нь цэнхэр цээжний голд цагаан толботой юм. Туркийн L. svecica magna нь толбогүй.

Эрэгчин гургалдайн дуу, жиргээн нь чанга, олон янзын байх ба Зулбаран гургалдайнхтай төстэй юм.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Luscinia svecica – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Luscinia svecica-тай холбоотой мэдээлэл байна.