Скотт Браун (Англи: Scott Brown; 1985 оны зургадугаар сарын 25-нд[2] Данфермлин хотод төрсөн) — Шотландын хөлбөмбөгийн хагас хамгаалагч. Шотландын «Селтик», шигшээн ахлагчаар тоглодог.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Скотт Браун
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Скотт Браун
Мэндэлсэн 1985 оны 6 сарын 25
Шотланд, Файф, Данфермлин
Иргэншил Шотландын далбаа Шотланд
Өндөр 175[1] см
Жин 70 кг
Байрлал төвийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Шотландын далбаа Селтик
Дугаар 8
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2002—2007 Шотландын далбаа Хайберниан 110 (13)
2007— Шотландын далбаа Селтик 208 (21)
Шигшээ**
2003—2004 Шотландын далбаа Шотланд (19-) 3 (3)
2004—2005 Шотландын далбаа Шотланд (21-) 10 (0)
2005— Шотландын далбаа Шотланд 42 (4)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 12 сарын 21-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 11 сарын 19-нд шинэчлэв.

Замнал засварлах

1999—2003 онд академид нь бэлтгэгдэж, мэргэжлийн гараагаа эхэлсэн «Хайберниандаа» 2002—2007 онд лигийн 110 тоглолтонд 13 гоолдсон Браун 4.4 сая доллараар «Селтикт» 2006/2007 оны улирал дуусахтай зэрэгцэн элсэж, наймдугаар сарын 5-нд «Килмарноктой» гоолгүй тэнцэхэд анх гараалжээ. 2010 оноос ахлагчаар дэвшсэн. Английн «Ньюкасл Юнайтедаас» түүнийг 6 сая фунтээр элсүүлэхээр хөөцөлдөж байсан ч байр сууриа нэгэнт олсон Брауныг 2011 оны арванхоёрдугаар сарын 3-нд гурван жилийн гэрээгээр «Селтик» уяж чаджээ.

2005 оны арваннэгдүгээр сард АНУ-ын эсрэг нөхөрсөг тоглолтонд сэлгээнээс анхны гараагаа хийсэн.[3] Чех, Норвеги, Польштой тоглохдоо хожил авчирсан гоолуудыг тэр шигтгэж байжээ.

Амжилт засварлах

Багийн

  «Хайберниан»

  «Селтик»

  Шотландын шигшээ

  • Үндэстний цомын мөнгөн медаль: 2011
Хувийн
  • Шотландын шилдэг залуу тоглогч: 2007
  • Шотландын шилдэг хөлбөмбөгчин: 2009
  • Шотландын лигийн сарын шилдэг (2): 2008 оны 10 сар, 2012 оны 1 сар

Лавлах холбоос засварлах

  1. "Scott Brown profile". Sky Sports. Retrieved 29 August 2011.
  2. "Scott Brown (8)". Celtic FC. Retrieved 29 August 2011.
  3. "Scotland 1–1 USA". BBC Sport. BBC. 12 November 2005. Retrieved 4 January 2010.

Гадны холбоос засварлах

Энэ Шотландын хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.