Седиментологи
Седиментологи нь орчин үеийн тунадас, түүний хуримтлагдах процессийг судладаг геологийн нэгэн салбар ухаан юм. Орчин үеийн тунадас хуримтлагдах зүй тогтлыг судласнаар эртний тунамал чулуулгийн хуримтлагдасан нөхцөлийг тодорхойлж (Униформизмийн зарчим) болно.
Тунамал чулуулаг нь Дэлхийн гадаргуугийн ихэнхи хэсгийг бүрхэх (бүрдүүлэх) учир, энэ судалгаа нь Дэлхийн хөгжлийн түүхийг сэргээн ойлгоход үлэмж хувь нэмэр оруулна. Седиментолги нь тунамал чулуулгийн үелэл, тэлгээрийн харилцан хамаарлыг судладаг давхрагазүйтэй нягт холбогдоно.
Тунамал чулуулгийн төрлүүд
засварлахГарал үүслээр нь тунамал чулуулгийг үндсэн гурван төрөлд хувааж болно. Үүнд: хэмхдэст буюу өгөршлөөр, химоген буюу химийн тундасжилтаар үүссэн, биоген буюу органик гаралтай чулуулаг.
Ач холбогдол
засварлахТунамал чулуулгийг доорхи салбаруудад хүн төрөлхтөн эртнээс нааш хэрэглэж ирсэн байна.
- Урлаг: гантиг \гантиг нь хэдийгээр шохойн чулууны хувирмал төрөл боловч\
- Барилга болон Керамик: элс, элсэн чулуу, занар, шавар, шохойн чулуу \цементийн үйлдвэрлэлд\
- Ашигт малтмал: тунамал чулуулагтай холбоотойгоор хар тугалга-цайр-мөнгө, зэс, алт, вольфрам, үнэт чулуу зэрэгийн ордууд үүснэ.
- Эрчим хүч: газрын тос, нүүрс, ураны ордууд
- Газрын доорхи ус: тунамал чулуулаг нь дэлхийн цэвэр усны үлэмж хэмжээний нөөцийг агуулж байдаг.