Саксофон
Саксофон (франц. saxophone) - нэг зэгстэй үлээвэр хөгжмийн зэмсэг. 1840-өөд оны эхний хагаст Бельгийн хөгжмийн зэмсгийн мастер Адольф Сакс зохион бүтээжээ. Энэ нь өвөрмөц дуу авианы илэрхийлэлтэй, техникийн уян хатан чанартай зэмсэг юм. 19-р зууны дунд үеэс үлээвэр найрал хөгжимд болон симфони найрал хөгжимд бага зэрэг ашиглагддаг. Жааз хөгжим болон түүнтэй холбоотой төрөл жанр, түүнчлэн поп хөгжмийн гол хөгжмийн зэмсгүүдийн нэг юм.
1930-40-өөд оны нэрт жааз соло саксофончид бол Лестер Янг (1909–1954), Колеман Хокинс (1904–1969), хожим Чарли Паркер (1920–1955) нар юм.
Орчин үеийн жааз хөгжимд саксофон тэргүүлэгч хөгжмийн зэмсгүүдийн нэг хэвээр байна. 20-р зууны хоёрдугаар хагаст Жулиан "Их буу" Аддерли (1928-1975), Жон Колтрейн (1926-1967), Герри Маллиган, Майкл Брекер, Фил Вүүдс, Орнетт Колеман, Стэн Гетц, Пол Десмонд болон бусад олон хөгжимчид багтсан.