Ринчин сайн хунтайж
Ринчин сайн хунтайж (?-1696) нь Гэрсэнз жалайр хунтайжийн гуч Бадма Эрдэнэ хунтайжийн хөвүүн, 1657-1686 онд Халхын баруун гарын 4 хошууны нэг Хотгойдын засаг ноён байсан алтан ургийн язгууртан.
Ринчин сайн хунтайж | |
---|---|
Лувсан тайж[1], Сайн хунтайж, Алтан хан | |
Хаанчлал | 1657-1686 |
Өмнөх | Бадма Эрдэнэ хунтайж |
Удаах | Гэндэн эрх дайчин |
Улс | Хотгойд |
Ургийн овог | Боржигин |
Түүх, намтар
засварлахНэрийн асуудал
засварлахТүүний нэрийг монгол, манж хэлний Асрагч нэртийн түүх, Гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн илтгэл шастир мэтийн түүхэн сурвалж бичигт Ринчин сайн хунтайж[2], Лувсан тайж Эринчин[3], Сайн хунтайж[2], Сайн тайж, Лувсан тайж[3][4], Оросын архивын баримтад "Лобжан царевич, Лобзян Ирденей тайча, Лобзян Сайн Контайчи"[3] зэргээр олон байдлаар бичихдээ нэр, цолыг урд хойно нь оруулж, ихэвчлэн Лувсан тайж Эринчин, Лувсан тайж, Ринчин сайн хунтайж, Лувсан сайн хунтайж гэж бичих нь түгээмэл байжээ. Харин 20-р зууны дунд үеэс Лувсанринчен, Лувсанринчин тайж зэргээр нийлүүлж бичих болсон. Түүхч Ц.Цэрэндорж нарын үзлээр Лувсан тайж гэдэг нь нэр биш цол бөгөөд, Ринчин нь нэр мөн гэжээ.[3]
Улс төрийн тэмцэл
засварлахТэрээр 1655 оны зун болсон Халхын баруун, зүүн гарын ноёдын шинэ засаг ноёдыг сонгох чуулганд эцэг Бадма Эрдэнэ хунтайжийг төлөөлөн оролцсон. 1657 онд эцгийнхээ дараа Хотгойдын хунтайж, алтан хан болсон. Тухайн үед Халхын баруун гарын дотор Засагт хантай өрсөлддөг хүчирхэг ноён байсан. 1661 онд Норов хан гэнэт таалал төгссөний дараа Засагт ханы ойрын садан Хотол хан гэх хүн өөрийгөө Засагт ханд өргөмжилсний дараа 1662 онд Лувсан тайж Ринчин бээр өөрийн цэргээ удирдан Хотол ханыг довтлон хороосонд, Түшээт хан Чахундорж болон Засагт ханы талын зарим ноёдын нэгдсэн их цэрэг Лувсан тайжийг довтлон хөөж явуулаад, Норов ханы ахмад хүү Ванчугийг хан ширээнд өргөмжилжээ.[5] 1662-1664 оны хооронд Халх даяар хямрал, дотоодын дайн гарснаар Халхын Тангуд отгийнхон Манжид дагаар орж, Засагт ханы олон ноёд дайнаас зугтаж Түшээт ханыг түшихээр ирсэн зэрэг дараалсан олон хямрал тохиосон. Энэ далимаар 1667 онд Ойрадын Сэнгэ хунтайжаар удирдуулсан их цэрэг Ринчин Сайн хунтайжийг довтлон олзолж, 1678 онд Галдан бошигт хааны үед Халх руу нь буцаан илгээсэн. 1686 онд Хүрэн Бэлчирийн чуулганаар түүний хошуу захирах ноёны эрхийг хурааж, Бадма Эрдэнэ хунтайжийн өөр хүү Дорждай тайжийн отгон хүү Гэндэн эрх дайчиныг Хотгойдын засаг ноён болгожээ. Галдан бошигт хаан Халхад дайран орсны дараа Хөх нуур тийш зугтаад, 1692 онд Бээжинд очиж дагаар орсонд улсад туслагч гүн цол хүртэж, 1696 онд нас барсан.
Гэр бүл
засварлах- Эцэг: Бадма Эрдэнэ хунтайж
- Хүүхэд: Рааш хатанбаатар, Хучигир, Бандида, Анди багахан Рааш, Тахахи
Эшлэл
засварлах- ↑ Ц.Цэрэндорж, Хотогойдын ноёдын талаарх зарим асуудал, Эрдэм шинжилгээний бичиг, МУИС-ийн НШУС, №245 (24), Түүх IV, УБ., 2005
- ↑ 2.0 2.1 Асрагч нэртийн түүх. Translated by Д, Заяабаатар. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. p. 68.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ 3.0 3.1 3.2 3.3 Tserendorj, Tsegmediin. "Ц.Цэрэндорж, Хотогойдын ноёдын талаарх зарим асуудал, Эрдэм шинжилгээний бичиг, МУИС-ийн НШУС, №245 (24), Түүх IV, УБ., 2005".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ ., Галдан туслагч (2006). Эрдэнийн эрих. Translated by Ж, Гэрэлбадрах нар. Улаанбаатар: Соёмбо принтинг. pp. 189–191.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ Г, БадамсамбууБаруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар (2018). "Баруун Халхын хямрал хэзээ эхлэв: "Элжигинийг эвдсэн" хэрэг, түүний үр дагавар". Historia Mongolarum. 17: 56–57.