Асрагч нэртийн түүх

Асрагч нэртийн түүх хэмээх сурвалж бичиг бол Халхын баруун гарын Сайн ноён хошууны засаг ноён Шамба эрх дайчингийн (Жамба) 1677 онд зохиосон түүхийн сурвалж бичиг юм. Энэ түүхэн сурвалж бичиг нь 16-17 дугаар зууны үеийн Монголын түүхэн хэрэг явдал, ар халхын ноёдын угийн бичиг зэргийг багтаажээ.

Анх энэ сурвалж нь тодорхой оноосон нэргүй байсан бөгөөд 1958 онд түүхч, археологич Хөдөөгийн Пэрлээ оршил, зүүлт тайлбар хийж, анх зохиосон Жамба буюу Шамба эрх дайчин ноёны нэрний монгол орчуулгаар нэрлэж хэвлүүлсэн юм. 2006 онд МУИС, Монгол судлалын төвөөс монгол түүхийн сурвалж бичгүүдийг Ш.Чоймаа нарын эрдэмтэн судлаачид хамтран 30 ботиор хэвлүүлсний дотор Асрагч нэртийн түүх нь багтсан юм. 2015 онд нэмж засварлаж 33 боть болгон хэвлүүлэхэд мөн багтсан.

Гадаад холбоос

засварлах

Холбоотой мэдээ

засварлах