Рик Адельман

Америкийн сагсан бөмбөгчин

Ричард Леонард "Рик" Адельман (Англи: Richard Leonard "Rick" Adelman, 1946 оны зургаадугаар сарын 16-нд Калифорни мужийн Линвуд хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр Портленд Трэйл Блэйзерс, Голден Стэйт Уорриорз, Сакраменто Кингз, Хьюстон Рокетс болон Миннесота Тимбервулвз багуудыг дасгалжуулж байв.

Товчхон засварлах

Дасгалжуулагч Рик Адельманы амжилтаас сөхвөл, Портленд Трэйл Блэйзерс багийг 1990 (Детройт Пистонс багт ялагдсан) болон 1992 (Чикаго Буллз багт ялагдсан) онуудад НБА-гийн шувтаргын тоглолт, 1991 оны Өрнөд бүсийн шувтаргын тоглолтонд тус тус шалгаруулж байв.

2011 оны есдүгээр сарын 13-нд Миннесота Тимбервулвз багийн дасгалжуулагчаар томилогдсон. Адельман 2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд дасгалжуулагчийн замналынхаа туршид 1000 дахь удаагаа ялалт авч, НБА-гийн түүхэнд наймдугаарт эрэмбэлэгдэж байлаа.

2014 оны дөрөвдүгээр сарын 21-нд Адельман Тимбервулвз багаас дасгалжуулагчийн замналаа дуусгаж байгаа зарлажээ.[1]

Эшлэл засварлах

Холбоос засварлах