Будала ордон
(Потала ордон-с чиглүүлэгдэв)
Будала хэмээх Будлан[1] буюу Потала (པོ་ཏ་ལ, Potala, Потала) — Хятад улсын Төвөдийн өөртөө засах орны төв Лхас хотод байгаа Далай ламын ордон.
637 онд энэ орчимд ордон баригдаж байсан ба 1645 он буюу 5-р Далай ламын үед одоогийн Будала ордон баригджээ. 1959 онд 14-р Далай лам улс төрийн шалтгаанаар дүрвэн ордныг орхисон. Одоо музей болсон бөгөөд Дэлхийн өвд бүртгэгджээ.
Тус ордон төвөдийн Сера, Барайвун хоёр гол хийдийн дунд Жанрайсаг бурхны домогт Будалага уулын дээр 1645 оноос эхлэн баригджээ. 400 метр урт, 350 метр өргөн суурьтай. Мянга гаруй өрөөтэй. Ихэнх бие нь цагаан, оройдоо хүрэн өнгөтэй.
Зураг
засварлахМөн үзэх
засварлахЛавлах бичиг
засварлах- ↑ О. Сүхбаатар. Монгол хэлний харь үгийн толь. 1997.