Пиетро Паролин
Пиетро Паролин нь Ватикан Улсын Төрийн нарийн бичгийн дарга юм. Католик шашны кардинал хэргэмтэй санваартан, мэргэжлийн дипломат. 2013 оны 10 сарын 15-наас эхлэн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.[1]
Пиетро Паролин | |
Ватикан Улсын Төрийн нарийн бичгийн дарга-Кардинал | |
Ватикан Улсын Төрийн нарийн бичгийн дарга | |
---|---|
2013.10.15— өнөөдөр (9 дэх жилдээ) | |
Өмнөх | Тарцисио Бертоне |
Ариун Сэнтийгээс Венесуэл улсад суух Папын нунц | |
2009-2013 (5 жил) | |
Овог нэр | Пиетро Паролин |
Төрсөн | 1955 оны 1 сарын 17 |
Улс | Ватикан Итали |
Нам эвсэл | Ромын Куриа |
Сургууль | Гэгээн хутагтын Григорийн их сургууль |
Мэргэжил | католик шашны санваартан-кардинал, дипломат |
Бага нас, амьдралын гараа
засварлахПиетро Паролин Итали улсын Виченца мужийн Скиавон хотод мэндэлсэн. Эцэг нь дэлгүүрийн менежер, эх нь бага сургуулийн багш байсан. Пиетро нэг эгч, нэг ахтай. Түүнийг 10 настай байхад эцэг нь автомашины ослоор нас баржээ.[2] 1980 оны 4 сарын 27-нд католик шашны санваартны хэргэм хүртэж улмаар Григорийн их сургуульд шашны хууль судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан, мөн Ватиканы Дипломатын Академид суралцсан. 1986 оноос буюу 31 настайгаасаа эхлэн Ариун Сэнтийн дипломат албанд орж 20 гаруй жил ажилласан, Нигер болон Мексик улсад Папын нунцаар томилогдож байсан. Мексикт ажиллаж байх хугацаандаа Ариун Сэнтий болон Мексикийн хооронд албан ёсны харилцаа тогтоох талаар анхаарч үр дүнд хүрч байсан.
Ромд ажиллах хугацаандаа Испани, Андорра, Итали, Сан Марино улсыг хариуцаж байсан. Кардинал Пиетро Паролин унаган итали, франц хэлтэй, испани хэлээр чөлөөтэй ярьдаг.
Зургийн цомог
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Пап Францис кардинал Пиетро Паролиныг шинэ Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо" (итали хэлээр). Радио Ватикан. 2013-08-31. Татаж авсан: 2013-08-31.
- ↑ "Чадварлаг дипломат Пиетро Паролин". Ватикан Инсайдер цахим хуудас. 2013-08-30. Татаж авсан: 2013-08-31.