Патрисиа Миранда
Патрисиа Норико Миранда (Англи: Patricia Noriko Miranda, 1979 оны 6 сарын 11-нд Калифорнийн Мантекад төрсөн) нь Олимпоос медаль хүртсэн, Америкийн анхны эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин бөгөөд Грекийн Афин хотод зохиогдсон 2004 оны зуны олимпын хүрэл медальтай.
| ||||||||||||||||||||||||||||
|
Бразилаас ирсэн улс төрийн дүрвэгчийн охин Миранда 11 настайдаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Рэдвүүд дунд сургууль, Саратога ахлах сургуулийнхаа бөхийн дугуйлангийн анхны эмэгтэй суралцагч болж байжээ. Эцэг нь Мирандаг хөвгүүдийн багт багтаж бөх барилдахыг нь эхэндээ эсэргүүцэж байсан боловч дундаж дүн нь 4.0 хэвээр байж, түүний сурлагад нөлөөлөөгүй тул зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.
Тэрээр Стэнфорд Их Сургуульд элсэн ороод бөхийн спортоороо үргэлжлүүлэн хичээллэж, оюутны спортын дээд лигт эрэгтэйчүүдтэй өрсөлдөж явжээ. 3-р курстээ Миранда АНУ-ын оюутны спортын түүхэнд эрэгтэй өрсөлдөгчөө ялсан 2 дахь эмэгтэй бөх болж байсан түүхтэй.
Эмэгтэйчүүдийн тэмцээнээс Миранда ДАШТ-ээс 2 мөнгө, 1 хүрэл, олимпоос 1 хүрэл медаль хүртсэн.
Миранда Стэнфорд их сургуулийг эдийн засгийн ухааны бакалавр, олон улсын бодлого судлалын ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2007 онд Йелийн Хуулийн Сургуулийн докторантурт элсэн оржээ. Түүний нөхөр бөгөөд дасгалжуулагч нь Левай Вайкель-Магден юм.