Пасаргада
Пасаргада (Перс хэл:پاسارگاد) нь эртний Персийн хот бөгөөд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн Иран улсын үнэт өвүүдийн нэг археологийн бүс юм. Пасаргада нь Ахейменидын эзэнт улсын анхны нийслэл бөгөөд Персеполисын тууриас 43 км зайтай оршдог. Өнөөгийн Иран улсын Фарс мужид харъяалагддаг. Персийн их Кир хаан МЭӨ 546 он буюу түүнээс арай хожуухан шинэ нийслэл Пасаргада хотыг үндэслэсэн гэх бөгөөд МЭӨ 530 эсвэл МЭӨ 529 оны орчимд Их Кир тулалдаанд нас барснаар бүтээн байгуулалтын ажил зогсчээ. Их Кирийн хүү бөгөөд залгамжлагч Камбиз II эцгийнхээ дурсгалд зориулан Пасаргадад бунхан байгуулсан байна. Их Дари хааныг угсаа залгамжлах хүртэл Пасаргада эзэнт гүрний нийслэл байсан бөгөөд Персеполис шинэ нийслэл хот болов. Археологийн бүс нь 1,6 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд рихтерийн шаталбараар 7,0 баллын газар хөдлөлтийн улмаас их Кирийн бунхан ихээхэн нурж гэмтжээ.
Пасаргада* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Их Кир хааны булш | |
Улс | Иран |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii, iv |
Дугаар | 1106 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 12004 (28-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Цахим холбоос
засварлах- Pictures of Tall_e Takht
- UNESCO World Heritage Center
- Pasargadae, Iran Chamber Society
- Persepolis Official Website
- Save Pasargadae From Destruction
- Pasargad
- Vitrual reconstruction of Pasargadae: persepolis3D