Парисын Хэлэлцээр (2015)

Парисын Хэлэлцээр (Англи: Paris Accords, Paris Agreemnt, Франц: Accord de Paris) буюу “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”(Англи: Paris Climate Accords нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын (Англи: Framework Convention on Climate Change, UN FCCC) хүрээнд байгуулсан, 2020 оноос хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах замаар дэлхийн цаг агаарын дулаарлыг зогсоох зорилготой олон улсын хэлэлцээр юм.

Парисын Хэлэлцээр

Гарчиг (англ.): Paris Agreement
Огноо: 2015 оны 12-р сарын 12
Хэрэгжсэн: 2016 оны 11-р сарын 4,
21-р зүйлийн дагуу
Суурин: Парис, Франц
Хэл:
Заалт: UN Treaty Collection
Vol. II Kap. 27; 7d Paris Agreement
Гэрээний төрөл: Олон улс
Хуулийн анги: Байгаль орчин
Үзэглэсэн: 184 улс, (2019 оны 1-р сарын 4)
Монгол: 2016 оны 11-р сарын 4
Европ: 2016 оны 11-р сарын 4
АНУ: 2016 оны 11-р сарын 4
Баталсан: 195 (2019 оны 1-р сарын 4)
Баталсан байдал

Парисын Хэлэлцээрийг батлах мөч, 2015 он.
Парисын Хэлэлцээрийг батлах мөч, 2015 он.
Парисын Хэлэлцээрийг батлах мөч, 2015 он.

Парисын уур амьсгалын талаарх бага хурлын үеэр Киотогийн протоколын оронд боловсруулж, 2015 оны 12 дугаар сарын 12-нд бүх нийтээр буюу 190 гаруй орон хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 22-нд гарын үсэг зурсан хэлэлцээр болно.

Хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан ёсоор НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ялангуяа дэлхийн дундаж температурын өсөлтийг 2 хэмээс "нэлээн доогуур" байлгах, температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах "хүчин чармайлт гаргах" явдал гэж зорилтоо тодорхойлсон байна.

Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж, улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний баримт бичиг юм.

Монгол Улс

засварлах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын ЕНБД Пан Ги-мүнийн санаачлан зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний арга хэмжээнд оролцож, Монгол Улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулан өгсөн билээ.