Пап Францис Монгол Улсад хийсэн айлчлал

Пап Францис Монгол Улсад Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүний хувьд 2023 оны 9-р сарын 1-ний өдрөөс 9-р сарын 4-ний өдрүүдэд айлчилна.

Пап Францис, 2015 он

Тус айлчлал нь Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг хүлээн авч, ирж байгаа Пап Францисын айлчлал дэлхий дахины анхаарлын төвд орсон байна.

Айлчлалын хөтөлбөр

засварлах

Францис Пап 9-р сарын 1-ний 10.00 цагт Улаанбаатарт газардсан. 11.00 цагт Нийслэлийн төв талбайд угтан авах ёслолын ажиллагаа болж, улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, олон нийтэд үг хэлнэ.  Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.

16:00 цагт Гэгээн Петр, Паулын цогчин дуганд хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийжээ.

9-р сарын 2-ны өдөр 10:00 цагаас шашин хоорондын уулзалт хийх ба 16:00 цагт Степп Аренад Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болох юм. Тус мөргөлд оролцохоор 3500 гаруй хүн урьдчилан бүртгүүлээд байгаа аж. 

Айлчлалын сүүлийн өдөр буюу 9-р сарын 4-ний 09:30 цагт  сайн үйлстнүүдтэй уулзалт хийснээр түүний айлчлал албан ёсоор өндөрлөв. Улмаар 11:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудал түүнийг үдэх ёслолын ажиллагаа болсон байна.

Монгол Улсад айлчлах Пап Францисийг дагаж дэлхийн 23 орны 56 редакцийн 150 гаруй сэтгүүлч ирсэн ажээ.  Нийт сэтгүүлчдээс түүний албан ёсны  айлчлалыг сурвалжлах нь 46 редакцийн 75 сэтгүүлч байгаа бол үлдсэн нь Папын айлчлалыг даган хувиараа сурвалжлага хийх аж. Үүнд дэлхийн "Associated Press", "New York Times", "Reuters" зэрэг томоохон хэвлэлээс гадна Итали, Испанийн хэвлэлүүд ирсэн. Харин дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас 180 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан бүртгүүлсэн байна.