Степпе Арена - Мөсөн өргөө
Степпе Арена (монгол. Мөсөн өргөө ) нь Монгол улсын Улаанбаатар хотод байдаг битүү дээвэртэй, олон үйлдэлт цэнгэлдэх хүрээлэн юм. Уг төслийг “Ачит Ихт” ХХК-ийн үндсэн хөрөнгө оруулалт, үндэсний аж ахуйн нэгжүүд болох МАК ХХК, Юнайтед Прожект Корпораци ХХК, Степп Линк Холдингийн оролцоотойгоор хэрэгжүүлсэн. Мөн уг байгууламжийг барих ажлыг “Степп Арена” ХХК хариуцан ажилласан.
Мөсөн Өргөө | |
---|---|
Хуучин нэр | Талын дэвжээ |
Байрлал | Ulaanbataar, Mongolia |
Барьж эхэлсэн | April 14, 2019 |
Барьж дууссан | 2021 |
Нээгдсэн | September 29, 2021 |
Эзэмшигч | Steppe Arena LLC |
Гадаргуу | Artificial ice |
Байгуулсан зардал | US$15 million[1] |
Архитектур | Anagram LLC |
Төслийн менежер | Steppe Arena LLC |
Багтаамж | 3,600 |
Суудлын тоо | 5 |
Хамгийн олон үзэгчид | 10,000 |
Энэ өгүүллийг Мөсөн өргөө (спортын ордон) өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Энэхүү төсөл нь Монголын үе үеийн залуучуудын мөрөөдлийг биелүүлэх зорилготой байгуулагдсан бөгөөд хоккей, уран гулгалт, шорт-трек зэрэг олон улсын наадмыг зохион байгуулахад онгцгойлон зориулагдсан. Мөн түүнчлэн тусгай зориулалтын материалаар гулгуурын талбайг бүрхсэн тусгай платформ нь сагсан бөмбөг, волейбол, бокс, гимнастик, бөхийн спортын төрлүүд болон бүжгийн тэмцээн зэрэг бусад олон төрлийн спортын уралдаан тэмцээн, наадам явуулах зориулалттай. Мөсөн гулгуурын талбай нь Олон улсын олимпын хорооны шаардлагад нийцсэн нь олон улсын болон тивийн наадмыг зохион байгуулах боломжийг олгодог.
Мөсөн өргөөний анхны Гүйцэтгэх захиралаар нь Норовын Батмөнх ажиллаж байсан бол хоёр дахь Гүйцэтгэх захирлаар Баатарын Булганбаяр ажиллаж байна.
Барилга
засварлахСтепп Аренагийн шав тавих ёслол 2019 оны 4-р сарын 14-ний өдөр болж "Степпе Арена" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Пунцагийн Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүтэй хүндэт зочид ёслолын ажиллагаанд оролцов. Барилгын ажлыг 16 сарын дотор дуусгахаар төлөвлөж байсан бөгөөд цар тахлын улмаас уг байгууламжийг 2021 оны 9-р сарын 29-нд ашиглалтад оруулж албан ёсоор нээлтээ хийв [2] .
Архитектур, дизайн
засварлахМонголын спорт, соёл урлагийн үйл ажиллагаа эрхэлдэг “Степпе Арена” ХХК нь 2018 онд эх орондоо битүү хоккейн талбай байгуулах төслийг эхлүүлсэн. [3] Тэд орон нутгийн “Анаграм” ХХК-д битүү талбайн архитектурын төлөвлөгөөг [4] хийхийг даалгасан бөгөөд Канадын Монгол дахь Элчин сайдын яамнаас тусалж, үүнтэй төстэй томоохон спортын байгууламж барьж байсан туршлагатай Канад архитекторуудтай холбож өгчээ. Степпе Арена ХХК нь Канадын DA Architecture Limited болон HDR фирмүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа | CEI Architecture Associates нь Канад дахь янз бүрийн цар хүрээтэй мөсөн гулгуурын талбайг судлах боломжийг дизайны багт олгох төсөл дээр ажиллахад нь туслаж байсан туршлагатай аж. [3] Ордны зураг төслийг төлөвлөхдөө анхаарч үзсэн нэг хүчин зүйл бол Монголын эрс тэс уур амьсгал бөгөөд өвлийн улиралд −40 °C (−40 °F) хүртэл хүйтрэх, зуны улиралд 40 °C (104 °F) хэм хүртэл халах боломжтой . [3]
Степпе Арена нь 105 метр (344ft) урт, 85 метр (279ft) өргөн бөгөөд 2,600 хүний суудалтай. [3] Барилга дээр ажиллаж байсан Монголын архитекторууд дэвжээний орчин үеийн загварыг илүүд үзэж, тус улсын өргөө гэх мэт түүхэн дурсгалт зүйлсээс санаа авсан ч загварын хувьд илүү шинэлэг байлгахыг илүүд үзжээ. [5]
Ашиглалт
засварлахМонголын анхны олон зориулалттай битүү мөсөн талбай болох Степпе Аренагийн ерөнхий зориулалт нь хоккей, уран гулгалт, керлинг, шорт трек зэрэг өвлийн спортын төрлүүд хэдий ч Монголын анхны олон зориулалтын ордон учраас өөр бусад ямар ч төрлийн спортын үйл ажиллагаа зохион явуулах бүрэн боломжтой. Мөсөн гулгуурын талбайг тусгай хучлагаар хучиж сагсан бөмбөг, бокс, гимнастик, таеквондо, волейбол, бөхийн тэмцээн, концерт, соёлын арга хэмжээ зэрэг бусад заалны спорт, соёл урлагийн арга хэмжээ, үзэсгэлэн, хурал зөвлөгөөн ч зохион байгуулах бүрэн боломжтой. [3] Мөн Монголын хоккейн шигшээ багуудын орон гэр болох төлөвтэй байна. [5]
Эх сурвалж
засварлах- ↑ "Meeting With The Ice Hockey Team Of Mongolia, Winner Of The Challenge Cup Of Asia Tournament". President of Mongolia. 13 March 2019. Татаж авсан: 19 January 2020.
- ↑ "'Ice Palace' construction starts". News.MN. 14 April 2019. Татаж авсан: 30 April 2019.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 3.4 "Mongolia's Olympic-standard ice arena coming soon". News.MN. 12 September 2018. Татаж авсан: 30 April 2019. Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name "mn1" defined multiple times with different content - ↑ "Mongolia's first indoor ice hockey rink to be built". Montsame. 12 September 2019. Татаж авсан: 30 April 2019.
- ↑ 5.0 5.1 "A new home for hockey: North Van architect designs Mongolia's first indoor rink". North Shore News. 17 August 2018. Татаж авсан: 30 April 2019. Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; name "ns" defined multiple times with different content