Пабло Прижиони (исп. Pablo Prigioni, 1977 оны тавдугаар сарын 17-нд Кордоба хотод төрсөн) — Итали Аргентины сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс багийн холбон тоглогч юм. Аргентины Рамалло (19951996), Белграно Сан Николас (1996–1998), Обрас Сантариас (1998—1999), Испанийн Фуэнлабрада (1999—2001), Лучентум Аликанте (2001—2003), Саски Баскониа (2003—2009), Реал Мадрид (2009—2011), Каха Лабораль Баскониа (2011—2012) багуудад тоглож байгаад 2012 оны долоодугаар сарын 24-нд Нью Йорк Никс багт иржээ.[1] Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2007 оноос хойш тоглохдоо 2008 (хүрэл), 2012 (IV) оны олимп, 2006 (IV), 2010 (V), 2007 (мөнгө), 2009 (хүрэл), 2011 (алт) оны Америк тивийн АШТ-үүдэд оролцож байв.

Прижиони сүүлийн дөчин жилийн түүхэнд НБА-гийн хамгийн хөгшин шинэ цэрэг юм.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 191 см
  • Жин — 82 кг
  • Өмсгөлийн дугаар — 9

Эшлэл засварлах

  1. "Knicks Sign Pablo Prigioni". Archived from the original on 2012-07-27. Retrieved 2013-11-06.

Холбоос засварлах