Опел Мокка
Опел Мокка нь ЖМ-Солонгост үйлдвэрлэсэн компакт-SUV бөгөөд үүнийг 2012 оны дундаас эхлэн үйлдвэрлэж байна. Энэ загвар нь Гамма-II-Платформ дээр суурилсан ба европод Опел ХК нэрийн загвараар борлуулагдаж байна.
Үйлдвэрлэгч | Опел |
---|---|
Хэрхэн дууддаг | Мокка |
Нийлүүлэлт | 2012 - хойш |
Угсралт | Бупюёнг-гу, Өмнөд Солонгос (ЖМ Солонгос) Шанхай, Хятад (ЖМ-Шанхай), Сарагосса, Испани |
Өмнөх | байхгүй |
Дараагийн | байхгүй |
Зэрэглэл | SUV |
Хийц маяг | Комби |
Хөдөлгөгч хүч | Oттомотор: 1,4-1,6 литр (85-103 кВ) Дизель мотор: 1,6-1,7 литр (96-100 кВ) |
Тэнхлэг хоорондын зай | 2555 мм |
Урт | 4278 мм |
Өргөн | 1774 мм |
Өндөр | 1646 мм |
Хоосон жин | 1447-1501 кг |
Хамааралтай нь | Опел Адам |
Загварын түүх
засварлахМокка гэдэг нэр нь нэгэн төрлийн кафе бэлтгэх аргаас уламжлагдан гарсан. Энэ SUV нь Опел Антара загварын доод загварын жагсаалтанд бүртгэгдэж явдаг. Энэ загварт Опел Мерива болон Опел Инсигниагийн техник болон эд хэсгийг хэрэглэдэг байна. Их Британид Вауксхалл Мокка, хойд Америкт болон Хятадад Буйк Енкоре гэсэн нэртэйгээр борлуулагддаг. Энэ загвар нь Шевролет Тракстай техникийн хувьд маш төстэй боловч гадаад төрхийн хувьд өөрийн гэсэн дизайнтай юм. Энэ хоёр загварыг хоёуланг нь Өмнөд Солонгосын Инчонд байрлалтай ЖМ-Солонгосын Бупюёнг-гу-д үйлдвэрлэдэг. Европод борлуулалт сайтай байснаас шалтгаалан Опел ХК нь 2014 оны намраас эхлэн Испаны Сарагоссад үйлдвэрлэсэнээр Өмнөд Солонгосын үйлдвэрлэлээ өргөтгөх боломжийг давхар олгосон.
Техникийн үзүүлэлт болон моторжуулалт
засварлах1,6 литрийн бензин моторт загвар нь ганцхан таван араатай механик хурдны хайрцагтай хувилбартай мөн 1,8 литрийн бензин моторт загвар нь мөн л ганцхан зургаан араат автоматик хурдны хайрцагтай хувилбартай юм. Харин 1,4 литрийн бензин мотор нь зургаан араатай механик болон зургаан араатай автоматик хувилбаруудтай. Дизель моторт загваруудад зургаан араат механик болон автоматик хурдны хайрцагт хувилбаруудын аль аль нь байна.
-
Aр тал, Опел Мокка
-
Хажуу талаасаа
-
Опел Мокка, урд талаасаа
-
Дотор тал (жолоочийн тал)
-
Унадаг дугуй тээвэрлэх систем
Моторын нэрийн товчлол | Моторын эзэлхүүн | Чадал | Дээд хурд | Үйлдвэрлэсэн хугацаа | Хорт хийн стандарт EU-Ангилал |
---|---|---|---|---|---|
1.4 Turbo ecoFlex | 1364 см³ | 103 кВт (140 м.x.) | 193 км/цаг | 2012.06–хойш | Евро 5 |
1.6 ecoFlex | 1598 см³ | 85 кВт (115 м.x.) | 170 км/цаг | 2012.06–хойш | Евро 5 |
1.8 ОXУ | 1796 см³ | 103 кВт (140 м.x.) | 180 км/цаг | 2013.04-хойш | Евро 5 |
Моторын нэрийн товчлол | Моторын эзэлхүүн | Чадал | Дээд хурд | Үйлдвэрлэсэн хугацаа | Хорт хийн стандарт EU-Ангилал |
---|---|---|---|---|---|
1.6 CDTI | 1598 см³ | 100 кВт (136 м.x.) | 191 км/цаг | 2014.12–хойш | Евро 5 |
1.7 CDTI | 1686 см³ | 96 кВт (130 м.x.) | 187 км/цаг | 2012.06–хойш | Евро 5 |