Опел Агила нь миниван загварын автомашин бөгөөд автомашин үйлдвэрлэгч Опел компанийн хамгийн жижиг цуврал автомашин юм. Агила нь Опел Корсаг бодвол хамаагүй богино боловч яг үндсэн гурван хэмжээс нь (урт, өргөн, өндөр) бараг л адилхан, зөвхөн өөр харьцаатай юм. Опел Агилагийн сүүлийн загвар Агила B нь Сузуки Сплаштай хамтын Бадге-инженерчлэл дээр хийгддэг. Их Британид Вауксхалл Агила нэртэйгээр борлуулагдаж байна.

Опел Агила
Үйлдвэрлэсэн хугацаа: 2000–2014
Ангилал: Mиниван
Их биеийн хувилбарууд: Комби
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: Опел Карл

Опел Агила А (2000-2007)

засварлах
1. залгамж үе
 
Опел Агила А (2000–2003)

Опел Агила А (2000–2003)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2000–2007
Их биеийн хувилбарууд: Комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,0–1,2 литр
(43–59 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3 литр (51 кВт)
Урт: 3540 мм
Өргөн: 1620 мм
Өндөр: 1670 мм
Тэнхлэг хоорондын зай: 2360 мм
Хоосон жин: 1040–1130 кг

Агилагийн анхны үеийг (Агила А) 2000 оны зунаас 2007 оны намар хүртэл үйлдвэрлэжээ. 3,5 метр урттай Агила А нь явах эд анги болон бензин мотороос бусад нь бүгд урьд нь польшийн Гливикед үйлдвэрлэсэн Сузуки Вагон R+-тэй адилхан хийгдсэн. Заx зээлд цувралаар 2000 оны наймдугаар сараас эхлэн нийлүүлжээ.

2003 оны наймдугаар сард Агила A-д бага зэргийн сайжруулалт хийсэн (жишээлбэл: агааржуулагчийн арматурыг хромжуулсан г.м.). Мөн түүнчлэн 1,3 литрийн багтаамжтай дизель мотороор түүний моторын сонголтыг нэмсэн байна.

Опел Агила B (2007-2015)

засварлах
2. залгамж үе
 
Опел Агила B (2007–2014)

Опел Агила B (2007–2014)

Үйлдвэрлэсэн хугацаа: 2007–2014
Их биеийн хувилбарууд: Комби
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,0–1,2 литр
(48–69 кВт)
Дизель хөдөлгүүр:
1,3 литр (55 кВт)
Урт: 3740 мм
Өргөн: 1680 мм
Өндөр: 1590 мм
Тэнхлэг хоорондын зай: 2360 мм
Хоосон жин: 1050–1065 кг
Бусад хэмжилт
CO2 ялгаралт: 120–142 г/км
Түлшний хэрэглээ, хосолсон (ЕX-норм): 4,5–5,9 л/100 км
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1] Туршаагүй буюу ижил загварын Сузуки Сплашийн дүн: 

Хоёр дахь үе буюу Агила B-г анх Франкфуртын олон улсын автомашины үзэсгэлэн худалдаанд 2007 онд оролцуулсан байна. Өмнөх загвартай адил Опел Сузуки компаниуд хамтран Сплаш-ийн суурь дээр хийсэн аж. Үйлдвэрлэлтийг Сплаш-тэй адил Унгарын Эстергом дахь Магяр Сузуки компани дээр үйлдвэрлэв.

Энэ загвар нь өмнөхөө бодвол 20 см урт, 6 см өргөн болсон боловч өндрөөсөө 7 см-ийг хасуулсанаар намхан урт хэлбэртэй болжээ. Арын цүнхний өрөө нь 225 литрийн багтаамжтай нь ердийн хүүхдийн тэрэг багтах зай бөгөөд харин арын суудлыг урагш нь хэвтүүлвэл 1050 литрийн багтаамжтай болгон өргөтгөх боломжтой. Бензиний банк 45 литрийн багтаамжтай, эргэлтийн радиус 9,6-10 метр мөн зөвшөөрөгдөх чиргүүлийн ачаалал нь 200 кг байгаа нь маш бага юм.

Тоноглол

засварлах

Суурь загвар нь 1.0 литрийн бензин мотортой, гэхдээ үнэтэй загварт нь мөн энэ моторыг угсруулан авах бололцоотой бөгөөд суурь загвараасаа ялгагдах ялгаанд хромжуулсан хаалганы бариул, гаднаx толь зэрэг орно. Бүх загварууд нь таван араат механик хурдны хайрцагтай угсрагдах ба хэрэглэгчийн сонголтоор дөрвөн шатлал бүхий автомат хурдны хайрцагтай ч хийгдсэн. Жолооч болон жолоочийн хажуугийн зорчигчийн суудлын өндрийг тохируулж болно. Хурднаас хамааралтай серво жолооны моторыг цувралаар, дотор талаасаа агааржуулалт бүхий тоормосны дискийг урд нь угсарсан бол ар талдаа хүрдэн тоормостой.

Аюулгүй байдал

засварлах

Опел Агилад цувралаар ABS-ийг тормосны ассистент системтэй, урд болон хажуугийн аюулгүйн дэрээр тоноглогдсон. Нэмэлт толгойн аюулгүйн дэрийг зөвхөн үнэтэй загвартаа нэмэлт тоноглолоор санал болгодог. Шарвалтын эсрэг болон хий эргэлтийн эсрэг системийг (ESP) суурь загварт ч захиалах боломжтой.

Европын автомашины мөргөлтийн тестэнд түүнтэй адилхан загварын Сузуки Сплаш нь 30 оноо (хамгийн дээд тал 36 оноо авах боломжтой) буюу нийт авах боломжтой таван одын дөрвийг авсан бол хүүхэдтэй үед 19 оноогоор гурван од, харин явган зорчигчийн аюулгүй байдалд дөрвөн од авсан байна.[1]

Бензин мотор
Загвар Моторын байрлал Багтаамж Чадал Маx. эргэлтийн момент Үйлдвэрлэсэн он СО2 xорт хийн хэмжээ (г/км)
1.0 ecoFLEX Цуваа 3 цилиндр 973 см³ 65 м.x. (48 кВт) 90 Нм 2000.07-2003.07 120
1.2 VVT Цуваа 4 цилиндр 1199 см³ 86 м.x. (63 кВт) 114 Нм 2004.01-2007.09 131
Дизель мотор
Загвар Моторын байрлал Багтаамж Чадал Маx. эргэлтийн момент Note СО2 xорт хийн хэмжээ (г/км)
1.3 CDTI Ц4 1248 см³ 70 м.x. (51 кВт) 170 Нм 2003.08–2007.09 120

Цахим холбоос

засварлах
  Commons: Опел Агила – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 Ижил загварын Сузуки Сплашийн (2008 оноос хойш) Евро ШАҮП-Ослын тестийн үр дүн (Memento 19. Тавдугаар сар 2011 цахим архивт), 2009-03-15