Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу хуучнаар Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр нь жил бүрийн 3 сарын 8-нд болдог, олон улсын эмэгтэйчүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг баяр юм. Улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг.
Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай тус баярыг Зүүн Европ, Орос зэрэг хуучин Зөвлөлтийн блокийн орнуудад өргөн тэмдэглэдэг байсан. Харин өдгөө ихэнх улсад улс төрийн утгаа алдаж, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайраа илэрхийлэн, Ээжүүдийн өдөр болон Гэгээн Валентины өдөр зэрэг баяртай төстэйгээр тэмдэглэдэг болжээ. Монгол улсад ч мөн уг баяр нь ийм утгатай болсон бөгөөд бүх нийтээр амрах баярын өдөр болсон байдаг.
Харин зарим улс, бүс нутагт Нэгдсэн Үндэстний Байгууллага анхны улс төрийн, хүний эрхийн утгыг нь хадгалж, даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, улс төр, нийгмийн анхаарлыг хандуулахад зорилуж 1975 оны 3 дугаар сараас эхлэж тэмдэглэж иржээ.
Түүх
засварлах1910 онд Хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенхаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Санаачлагч нь Германы социалист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин гэж үздэг бөгөөд анх хэзээ санаачилсан нь тодорхойгүй.[1] Зорилгуудын нэг нь эмэгтэйчүүдийн бүх нийтийн сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл байв. Уг саналыг 17 орны 100 гаруй эмэгтэй санал нэгтэй дэмжсэн ч баярыг тэмдэглэх өдрийг тогтоогоогүй байна. Ийнхүү 1911 оны 3 сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцари зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэжээ.[2] Мөн оны 3 сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас нас барагсдын тоо олон болсон аж. Энэ нь ч нөлөөлж, дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны 3 сарын 8-нд Европ даяар энхтайвны төлөө жагсаал өрнөжээ.
НҮБ-ын албан ёсны сэдэв уриа
засварлахYear | НҮБ сэдэв уриа |
---|---|
1996 | Өнгөрснөө тэмдэглэнэ, Ирээдүйгээ төлөвлөнө
Celebrating the Past, Planning for the Future |
1997 | Эмэгтэйчүүд ба Энхийн гэрээ
Women and the Peace Table |
1998 | Эмэгтэйчүүд ба Хүний эрх
Women and Human Rights |
1999 | Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй дэлхий ертөнц
World Free of Violence Against Women |
2000 | Эмэгтэйчүүдийн энхийн төлөө нэгдэнэ
Women Uniting for Peace |
2001 | Эмэгтэйчүүд ба Энх тайван: Эмэгтэйчүүд зөрчлийг зохицуулах нь
Women and Peace: Women Managing Conflicts |
2002 | Афган Эмэгтэйчүүд Өнөөдөр: Бодит байдал ба Гарц шийдэл
Afghan Women Today: Realities and Opportunities |
2003 | Жендерийн тэгш байдал ба Мянганы хөгжлийн зорилтууд
Gender Equality and the Millennium Development Goals |
2004 | Эмэгтэйчүүд ба ХДХВ/ДОХ
Women and HIV/AIDS |
2005 | Жендерийн тэгш байдлын замнал 2005, Илүү аюулгүй ирээдүйг бий болгох нь
Gender Equality Beyond 2005; Building a More Secure Future |
2006 | Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд
Women in Decision-making |
2007 | Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн ял шийтгэлгүй байдлыг таслан зогсооё
Ending Impunity for Violence Against Women and Girls |
2008 | Эмэгтэйчүүд, охидод хөрөнгө оруулъя
Investing in Women and Girls |
2009 | Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд нэгдэв
Women and Men United to End Violence Against Women and Girls |
2010 | Тэгш эрх, тэгш боломж: Бүх нийтийн хөгжил дэвшил
Equal Rights, Equal Opportunities: Progress for All |
2011 | Боловсрол, сургалт, шинжлэх ухааны дэвшлийн тэгш хүртээмж: Эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөрт хүрэх зам
Equal Access to Education, Training, and Science and Technology: Pathway to Decent Work for Women |
2012 | Алсмагдмал орон нутгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, ядуурал, өлсгөлөнг зогсоо
Empower Rural Women, End Poverty, and Hunger |
2013 | Амлалт бол амлалт: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох цаг болсон
A Promise is a Promise: Time for Action to End Violence Against Women |
2014 | Эмэгтэйчүүдийн тэгш байдал бол бүх нийтийн хөгжил
Equality for Women is Progress for All |
2015 | Эмэгтэйчүүдийг чадавхижуул, Хүн төрөлхтнийг хүчирхэгжүүл: Том зургаар хар!
Empowering Women, Empowering Humanity: Picture it! |
2016 | 2030 он гэхэд 50-50 хувь: Хүйсийн тэгш байдлын төлөө алхам алхмаар
Planet 50–50 by 2030: Step It Up for Gender Equality |
2017 | Өөрчлөгдөн буй хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүд: 2030 он гэхэд 50-50 хувь
Women in the Changing World of Work: Planet 50-50 by 2030 |
2018 | Цаг нь яг одоо: Эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөх хот, орон нутгийн идэвхтэнүүд
Time is Now: Rural and urban activists transforming women's lives |
2019 | Ижил тэнцүү бод, Ухаалаг бүтээ, Өөрчлөлтийн төлөө шинийг санаачил
Think Equal, Build Smart, Innovate for Change |
2020 | "Би бол тэгш байдлын үеийн хүн: Эмэгтэйчүүдийн эрхийг хангана"
"I am Generation Equality: Realizing Women's Rights" |
2021 | Манлайллын түвшний эмэгтэйчүүд: Ковид-19 бүхий дэлхийд тэгш байдалд хүрэх нь
Women in leadership: Achieving an equal future in a COVID-19 world |
2022 | Маргаашийн тогтвортой байдлын төлөөх өнөөдрийн жендерийн тэгш байдал
Gender equality today for a sustainable tomorrow |
2023 | ДижиБүгд: Жендэрийн тэгш байдлын төлөөх шинэ санаачилга ба арга барил
DigitALL: Innovation and technology for gender equality |
2024 | Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх нь: ахиц дэвшлийг хурдасгах нь
Invest in Women: Accelerate Progress |