Од хамарт сохор номин

Од хамарт сохор номин (Condylura cristata) нь Хойд Америкийн жижиг сохор номин бөгөөд Канадын зүүн хэсэг, АНУ-н зүүн хойд хэсэгт таарна.

Од хамарт сохор номин

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Soricomorpha
Овог: Talpidae
Дэд овог: Scalopinae
Бүл: Condylurini
Gill, 1875
Төрөл: Condylura
Illiger, 1811
Зүйл: C. cristata
Латин нэр
Condylura cristata
(Карл Линней, 1758)
Condylura cristata

Гадаад төрх, зан авир

засварлах

Энэ сохор номин нь чийглэг, нам дор газар амьдарч, жижиг сээр нуруугүй амьтад, өт хорхой, нялцгай биетэнээр хооллодог. Тэд сайн сэлдэг бөгөөд гол горхи, цөөрмийн ёроолд хоол тэжээл хайдаг. Бусад сохор номингийн адил хонгил нүх ухан идэш хоол хайх ба эдгээр нь голдуу усан дор байна. Өдөр, шөнө ялгаагүй идэвхтэй ба өвөл ичдэггүй. Сүрэглэн амьдардаг байж болзошгүй.

Од хамарт сохор номин нь хар бордуу өнгийн ус нэвтрүүлдэггүй арьс үстэй, том савар, урт бүдүүн сүүлтэй. Нас бие гүйцсэн нь 15-20 см урт, 55 гр жинтэй, 44 шүдтэй байна. Тэдний гол онцлог нь хоншоорын үзүүрт байрлах од мэт салаалсан 22 махлаг, ягаандуу тэмтрүүл болно. Үүгээрээ өт, хорхой шавьж гэх мэт идэш тэжээл мөн эсэхийг ялгадаг аж.

Эм нь хавар оройхон, зун эрт голдуу 4-5 зулзага гаргана. Дөнгөж төрсөн зулзага үсгүй, 5 см урт, 1.5 гр жинтэй. 10 сар хүрээд нас бие гүйцнэ. Од хамарт сохор номингийн гол дайсан нь эвэрт шар шувуу, улаан сүүлт харцага, өмхий хүрэн, суусар, мөн томхон загас юм.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Condylura cristata – Викимедиа дуу дүрсний сан