Дээд нуур
Дээд нуур (англи. Lake Superior, франц. Lac Supérieur, ожибве. Gichigami)- Умард Америк тив дахь нуур бөгөөд Их нууруудын систем дэх хамгийн том, хамгийн гүн юм. Энэ нь дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур (82.1 мянган км²) бөгөөд хэмжээгээрээ дэлхийн хоёр дахь том нуур. Энэ нуур нь Канад, АНУ-ын хил дээр оршдог бөгөөд хойд талаараа Канадын Онтарио муж, баруун болон өмнөд талаараа Америкийн Миннесота, Висконсин, Мичиган мужууд байдаг юм.
Ус цуглуулах сав газрын талбай (нуурын талбайг оруулаагүй) 127.7 мянган км². Нипигон, Сент-Луис, Тагтаа, Пик, Уайт, Мишипикотан, Каминистку зэрэг 300 гаруй гол горхи Дээд нуур руу цутгадаг байна. Өмнө зүгээс нуур руу чиглэсэн томоохон цутгалууд байхгүй; хамгийн гүн өмнөд цутгалууд нь Стержон ба Тахкуаменон голууд юм. Гол ус зайлуулах суваг нь Гэгээн Мэри буюу Сент Мэри гол (англи. Saint Marys River) -оор дамжин Гурон нуур руу ордог.
Нуурны усны толины үнэмлэхүй өндөр нь далайн түвшнээс дээш 183 м өндөр бөгөөд бусад Их нууруудаас өндөрт байрладаг ажээ. Дээд нуур бол дэлхийн хамгийн том цэнгэг усны усан сангуудын нэг юм. Зүүнээс баруун тийш үргэлжилсэн нуурын урт 563 км, хамгийн өргөн хэсэг нь 257 км. Дээд нуурын талбай нь 82,100 км², эргийн шугамын тооцоолсон урт нь 4768 км юм. Нуурын дундаж гүн нь 147 метр бөгөөд хамгийн их гүн нь - 406 метр байдаг байна.
Дээд нуурын ус нь хүйтэн бөгөөд тунгалаг. Нуурын төв хэсгийн температур зуны улиралд ч +4 С хэмээс хэтрэхгүй бөгөөд өвлийн улиралд дулаан урсгалын улмаас хөлддөггүй байна. Далайн эргийн бүс нь 12-р сарын эхнээс 4-р сарын сүүл хүртэл дунджаар мөсөөр хучигдсан байдаг.