Номтарни гоо тайж

Номтарни гоо тайж (1524-?) бол Монголын Ордос түмний эзэн Гүнбилэг мэргэн хар жононгийн дөтгөөр хөвгүүн юм. Мэргэн хар жононгийн Алтанчу сайн хатнаас 1524 он буюу хөх бичин жилд төрсөн.[1] Буянхули дурал тайж, Базар үйзэн ноён, Бадамсамбава сэцэн ноён нарын эх нэгтэй төрсөн ах билээ. Тэрбээр Ордосын баруун гарын бэсүд, үүшин отогийг эзэгнэн суужээ. Түүний үр хойчис нь Их зуугийн чуулганы баруун гарын өмнөд хошууны засаг ноёд болжээ. Тус хошууны хагас нь Шаньши мужийн Юйлинь шяньд шингэж, хагас нь Өвөр Монголын Үүшин хошуу болж буй.

  • Нигун төгс сэцэн хатан[2]
  • Дэлгэр хатан[2]:

Хөвгүүд

засварлах

Номтарни гоо тайж хоёр хатнаас төрсөн дөрвөн хөвгүүнтэй. Нигун төгс сэцэн хатнаас Хутагтай сэцэн хунтайж, Баяндара хулачи баатар, Сайндара чинбаатар төрж, Дэлгэр хатнаас Намудай мэргэн тайж төржээ.

  • Хутагтай сэцэн хунтайж нь Өлзий илдэч баатар сэцэн хунтайж, Шидадай сэцэн чөөхүр, Хүдэдэй бинт дайчин, Буянтай сэцэн зоригт, Бумбудай цогт тайж, Бумбашири сэцэн, Данашири хатан баатар долоон хөвгүүнтэй.[3]
  • Баяндара хулачи баатар нь Мангус эрдэнэ хулачи хунтайж[3][4] хэмээх ганц хөвгүүнтэй. 1573 онд Хасулугын Ахасар ханы эсрэг (Казахын Хакназар хан?) байлдаж байгаад алагдсан.
  • Сайндара чинбаатар үр үгүй.[3]1573 онд Хасулугын Ахасар ханы эсрэг (Хакназар хан?) байлдаж байгаад алагдсан.
  • Намудай мэргэн тайжийн үр Түрүй чин хулачи буюу.[3]
  1. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.138
  2. 2.0 2.1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.139
  3. 3.0 3.1 3.2 3.3 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.145
  4. Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.167