Ниагара хүрхрээ
Ниагара хүрхрээ (англ. Niagara falls [naɪˌæɡ(ə)ɹəˈfɔːlz]) нь Эри нуураас Онтарио нуур уруу урсах Ниагара голд байх ба Канадын Онтарио муж, Америкийн Нью Йорк мужийг зааглах хилийн зааг нь болно. Торонтогоос баруун урагш 120 км, Баффалогоос зүүн хойш 27 км-т оршдог. Энэхүү хүрхрээ нь баялаг усны нөөц болон хүч, үзэсгэлэнт тогтоцоороо алдартай. Хүрхрээ нь тийм өндөргүй ч өргөн хэмжээтэй ба урсацын хэмжээгээр Хойд Америкт хамгийн томд орно. Минутад дундажаар 110,000м3, хамгийн ихдээ 168,000м3 ус урсдаг байна. Ниагара хүрхрээ нь доорх 3 хүрхрээнээс бүрдэнэ.
- Канад хүрхрээ- унах өндөр нь 53м, өргөн нь 670м
- Америк хүрхрээ- өндөр 21-34м, өргөн 260м
- Брайдал Вэл хүрхрээ- өндөр 55м, өргөн 15м
Ниагара хүрхрээний эргэн тойронд аялагч жуулчлагч нарт зориулсан зочид буудал, ресторан, дэлгүүр гэх мэт байгууламжууд олноор зэрэгцэн сүндэрлэнэ. 1990-ээд оноос энэ талын байгууламж, үйлчилгээ эрчимтэй хөгжжээ. Жуулчдын 90% нь Канадын талаас, 10% нь Америк талаас үзэж сонирхдог. Канадын талаас орой бүр хүрхрээ тийш гэрэлтүүлэг чимэглэл тусгах ба өдөр дундаас орой хүртэл усан онгоцоор ойртон үзэж болно.
ЗурагЗасварлах
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Ниагара хүрхрээ – Энэ үгийг тайлбар толиос харна уу |