Найжел Рео-Кокер
Найжел Шола Андре Рео-Кокер (англ. Nigel Shola Andre Reo-Coker, 1984 оны тавдугаар сарын 14-нд төрсөн) нь Сьерра-Леоне гаралтай Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Болтон Уондерерс багийн тоглогч юм.
![]() | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Найжел Шола Андре Рео-Кокер | ||
Өндөр | 1.75 м[1] | ||
Байрлал | Хагас хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | ![]() | ||
Дугаар | 19 | ||
Өсвөрийн баг | |||
1997–2002 | ![]() | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2004 | ![]() | 58 | (6) |
2004–2007 | ![]() | 125 | (11) |
2007–2011 | ![]() | 102 | (1) |
2011– | ![]() | 24 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2005 | ![]() (20-иос доош нас) | 3 | (0) |
2003–2007 | ![]() (21-ээс доош нас) | 23 | (1) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 15:00, 2012 оны 2 сарын 11. † Гараа (Гоол). |
Түүнийг дамжуулалт сайн өгдөг хагас хамгаалагч гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид мэдэх ба Уимблдон, Вест Хэм Юнайтед болон Астон Вилла багуудад тоглож байв.
ЗамналЗасварлах
Вест Хэм Юнайтед багт байхдаа тухайн үеийн дасгалжуулагч Алан Пардьюгийн шийдвэрээр тус багт ирсэн хоёр дахь улиралдаа багийн ахлагчаар томилогдож 2004-05 оны улиралд багийнхныхаа хамт онцгой амжилт үзүүлэн Премьер лигт дэвших эрхийг авсан[2] ба 2005-06 оны улиралд лигийн эхний хагаст багтан улирлыг дуусгасан буюу 55 оноотойгоор 9 дүгээр байр эзэлсэн нь багийн дасгалжуулагч тэр дундаа ахлагч Рео-Кокерийн амжилтын тодорхой үзүүлэлт юм.[3][4]
Астон Вилла багт дөрвөн жил тоглохоор 2007 оны долоодугаар сарын 5-нд 8.5 сая фунт стерлингийн гэрээг байгуулсан байна.[5] Энэ багт тэрээр мөн багийн ахлагчийн үүргийг хэсэг хугацаанд гүйцэтгээд амжсан юм.[6]
Болтон Уондерерс багтай 2011 оны долоодугаар сарын 27-нд хоёр жилийн гэрээг байгуулан иржээ.[7]
ШагналуудЗасварлах
Вест Хэм Юнайтед
- Лигийн АШТ Плей-офф: 2005 оны аварга
- Английн цом: 2006 оны дэд аварга
- Астон Вилла
- Peace Cup: 2009 оны аварга
- Лигийн цом: 2010 оны дэд аварга
ЭшлэлЗасварлах
- ↑ Premier League Player Profile. Premier League. 11March 2011-д хандсан.
- ↑ Reds in seventh heaven, FA Cup Final match report, TheFA.com, 13 May 2006, retrieved 5 June 2007.
- ↑ Reo-Coker subjected to hate mail, BBC news report, 19 December 2007, retrieved 5 June 2007.
- ↑ West Ham boss defends Reo-Coker, BBC news report, 7 January 2007, retrieved 5 June 2007.
- ↑ "Villa complete Reo-Coker signing", BBC Sport, 5 July 2007. Retrieved 5 July 2007.
- ↑ Bill Howell (3 August 2009). Sport – Aston Villa – Aston Villa FC news – Aston Villa 4 Juventus 3 – Bill Howell's pre-season verdict. Birmingham Mail. 27 July 2011-д хандсан.
- ↑ Midfielder handed two-year deal at Reebok Stadium (14 May 2011). Reo-Coker seals Bolton move | Bolton Wanderers News, Fixtures, Results, Transfers. Sky Sports. 27 July 2011-д хандсан.
ХолбоосЗасварлах
Өмнөх Кристиан Дэйлли |
Вест Хэм Юнайтед багийн ахлагч 2004–2007 |
Дараах Лукас Нил |