Бүгд унтаж байхад (жүжиг)
Бүгд унтаж байхад нь Английн зохиолч Рэй Күүнигийн зохиосон жүжиг юм.
Монголд 2007 онд анх удаа хошин урлагийн Шинэ үе продакшн найруулагч Найдангийн Ганхуягийн найруулгаар тогложээ. Уг жүжигт жүжигчин Н.Ариунболд, Д.Хүрэлхүү нараас гадна Р.Анхням, Монгол улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа нар тоглосон юм. Жүжгийн дууны шүлгийг Найдангийн Ганхуяг бичиж, аяыг Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай хийжээ.