Хүн Танаа (жүжиг)

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2009 онд тавигдсан дуулалт хошин жүжиг. Монгол болон Өвөрмонголын уран бүтээлчид хамтран бүтээсэн эл жүжгийн зохиолыг Г.Навчинхуар бичиж, туслах найруулагчаар ажилласан байна. Уг жүжигт хүн байгалийн олон талт харилцааг тусган харуулж, "Сандарч үймэх хэрэггүй сав ертөнц өө" гэсэн уриаг дэвшүүлжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг ажиллаж, гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, С.Сарантуяа, ӨМӨЗО-ны жүжигчин Д.Бадмаа, Соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар нар тоглосон байна. Мөн Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний хоёр, дөрөвдүгээр курс болон дуулаачийн төгсөх курсын оюутнууд, ардын хөгжим, хөөмийн ангийн оюутнууд, ӨМӨЗО-ны жүжигчид оролцон тогложээ.