Мюнхений хядлага
Баруун Германы Бавари мужийн Мюнхен хотод зохиогдсон 1972 оны зуны олимпын үеэр Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израйлийн тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн (мөн Германы цагдаагийн нэг албан хаагч амь алдсан) эмгэнэлт явдлыг Мюнхений хядлага (Англи: Munich massacre) гэдэг. Барьцаалагчид Израйлийн шоронд хоригдож байсан 234 хоригдол[1], мөн Германы шоронд хоригдож байсан, тус улсын Улаан Армийн Фракцыг үндэслэгчдийг (Андреас Баадер, Улрике Майнхоф) нарыг суллах шаардлага тавьж байв[2]. Тэд уг ажиллагаагаа 1948 онд Хагана буюу Британийн ивээл дэх Палестины парламентын шийдвэрээр цөлөгдсөн Христ итгэлт арабчуудын 2 тосгоны нэрээр "Икрит ба Бирам" хэмээн нэрлэж байв[3].
Шалтгаан сэдэл
засварлах“Олон улсын олимпын хороо Палестин улсыг спортын их наадамд оролцох хїсэлтээ илэрхийлсний хариуд татгалзсан гэдгийг бид долоодугаар сарын 13-ны єглєє Ром хотод байхдаа мэдээд энэ санааг сэдсэн билээ. Палестин гэж улс энэ дэлхий дээр байхгїй гэсэн хариуг тэгэхэд єгсєн юм. За, яахав. Тэгвэл бид ийм улс дэлхий дээр байдаг гэдгийг хүн тєрєлхтєнд харуулаад орхиё л доо гэж би хэлсэн. Барууны улс, орнууд тэр үед Палестин гэдэг улс огт байхгїй мэтээр ярьж байлаа. Тэгвэл бид олимпын тоглолтыг үзэж суугаа 500 сая хүнд тийм улс байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж тэрхүү барьцаалалтыг зохион байгуулагчдын нэг Дауд хожим дурсчээ.[4].
Түүх
засварлахПалестины Хар есдүгээр сарын 11 гишүүн олимпын тосгонд нууцаар нэвтрэн Израйлийн тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг байрлаж байсан байранд нь барьцаалсан байна. Барьцаалагч нар изриалийн тамирчдыг барьцаалснаа зарлан Израил ба ХБНГУ-ын шоронд хоригдож байгаа палестины хоригдлуудыг суллах шаардлага тавьсан байна. Баруун Германы цагдаа болон тусгай хүчнийхэн барьцаалагч нарын байсан байрыг бүслэн хаасан байна. Энэ үед Изриалийн нууц алба болох Моссад алан хядагч, барьцаалагидтай тэмцэх тусгай бүлгийг байшинд нэвтрүүлэн тусгай ажиллагаа явуулахыг Баруун Германы талд санал болгожээ. Гэвч баруун Германы тал саналд татгалзсан хариу өгч барьцаалагч нарын шаардлагыг биелүүлэхгүй байх шийдвэр гарган өөрийн тусгай хүчний хүчээр барьцаалуулагч нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Чөлөөлөх ажиллагааны үед 11 барьцаалагчийн 8-ийг устган 3-ыг баривчилсан бөгөөд барьцаалуулагч нарыг амьдаар нь аварч чадаагүй ба тусгайн 1 ажилтан амь үрэгдэн хохирчээ. Ерөнхийдөө аврах ажиллагаа бүрэн бүтэлгүйтэж дууссан нь Баруун Германы тусгай хүчний бэлтгэл маш хангалтгүй муу байсныг харуулсан байна. Халдлага үйлдэгсэд хотхонд нэвтрэхдээ Германы нео-Нацистуудаас туслалцаа авсан гэдэг[5]. Амжилтгүй болсон аврах оролдлогын үеэр Хар есдүгээр сарын 8 гишүүний 5 нь цагдаагийнхний суманд өртөж алагдсан. Амьд үлдсэн 3 барьцаалагч баривчлагдсан ч Хар есдүгээр сарынхан Люфтханзагийн онгоцыг барьцаалсан хэрэг гарч, тэрхүү гурван алан хядагчийг Баруун Германы тал суллахаас өөр аргагүй болсон түүхтэй.
Сургамж
засварлахЭнэхүү эмгэнэлт явдлаас сургамж авсан Изриаль үүнээс хойш алан хядагч барьцаалагч нартай хэзээ ч тохиролцоо хийхгүй харин ийм үйлдэл бүхэнд түүнийг зохион байгуулсан алан хядагч нарыг устгах болохоо албан ёсоор мэдэгдэсэн байна. Изриаль Моссадын тусгай хүчний бэлтгэлийг сайжруулан алан хядагч нартай тэмцэн өшөө авах тусгай хэсгийг маш нууцаар зохион байгуулссан байна. Үүнээс хойш Палестиныг чөлөөлөх байгууллага болон бусад Арабын салан тусгаарлах байгууллагуудын эсрэг тэд нарын удирдагч, барьцаалалтыг зохион байгуулагч, оролцогч нарыг аль ч улсын нутаг дэвсгэрт байсан хамаагүй устгах үйл ажиллагаануудыг хийж эхэлжээ. Палестины тал Изриалийн талд олон улсын түвшинд шахалт учруулах зорилгоор Изриалын иргэний агаарын нисэх компаниудын онгоцуудыг удаа дараалан барьцаалж эхэлсэн байна. Үүний хариуд Изриалийн Моссад түүнийг зохион байгуулагч нарыг Иордан, Египит, Ливи, Франц, Швед болон бусад улсуудад алах олон удаагийн тусгай ажиллагаануудыг нууцаар зохион байгуулжээ. Эдгээрийг тухайн улсын эрх баригч нарт мэдэгдэлгүй хуурамч бичиг баримт ашиглан зохион байгуулж байсан нь тухайн аллагыг мөрдөн шалгалтаар илрэн түүнд оролцогч нарын заримыг баривчилсан нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьжээ. Түүнчилэн Моссад Шведэд аллага хийхдээ тус улсын иргэн болсон энгийн иргэнийг алан хядагчтай андууран устгасан нь бүүр байдлыг хүндрүүлсэн ба Канад болон бусад улсууд өөрийнх нь гадаад паспортууд яагаад изриалийн иргэдэд хуурамчаар олгогдсон байсан тухай албан ёсны асуулгыг Изриалийн Гадаад явдлын яаманд албан ёсоор тавьсан байна.
Хохирогчид
засварлах- барьцаацлуулалтын эхэнд буудуулсан
- Moshe Weinberg, бөхийн дасгалжуулагч
- Yossef Romano, хүндийн өргөгч
- нисдэг тэрэгний зүүн талд буудуулж ба грантанд өртсөн
- Тэд нарыг суух команд өгсөн байна:
- Ze'ev Friedman, хүндийн өргөгч
- David Berger, хүндийн өргөгч
- Yakov Springer, хүндийн өргөлтийн шүүгч
- Eliezer Halfin, бөх
- нисдэг тэрэгний баруун талд буудуулсан
- Тэд нарыг суух команд өгсөн байна:
- Yossef Gutfreund, бөхийн туслах
- Kehat Shorr, буудлагын дасгалжуулагч
- Mark Slavin, бөх
- Andre Spitzer, дасгалжулагч
- Amitzur Shapira, дасгалжуулагч
- агаараар дайрах үед буудуулсан
- Anton Fliegerbauer, германы цагдаагийн офицер
- германы цгадаа нарт буудуулсан палестинчууд
- Luttif Afif ("Issa")
- Yusuf Nazzal ("Tony")
- Afif Ahmed Hamid ("Paolo")
- Khalid Jamal ("Salah")
- Ahmed Chic Thaa ("Abu Halla")
Эшлэл
засварлах- ↑ Reeve, Simon (22 January 2006), Olympics Massacre: Munich – The real story, The Independent, Татаж авсан: 3 March 2012
- ↑ Fleisher, Malkah (22 July 2012). ""Baffled" Bob Costas to Call Own Minute of Silence During Olympic Broadcast for Slain Israeli Team". The Jewish Press. Татаж авсан: 23 July 2012.
- ↑ Terrorism: A Global Scourge – Google Livres. Books.google. Татаж авсан: 7 June 2010.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2012-10-09. Татаж авсан: 2014-04-24.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Latsch, Gunther; Wiegrefe, Klaus (18 June 2012), Files Reveal Neo-Nazis Helped Palestinian Terrorists, Spiegel Online