Йордан

(Иордан-с чиглүүлэгдэв)

Йордан, (Араб: اَلأُرْدُن, Аль-Урдан), албан ёсоор Йорданы Хашемын Хаант Улс нь Йордан голын зүүн эрэг талд орших баруун Азийн орон юм. Урд болон зүүн зүгт Саудын Араб, зүүн хойд зовхист Ирак, хойд зүгт Сири, баруун зүгт Израйль (мөн Палестин) улсуудтай хил залгадаг. Баруун урд үзүүртээ Улаан тэнгист гарах Акабагийн буланд усан боомттой. Нийслэл нь Амман.

Йорданы Хашемын Вант Улс
[اَلمَمْلَكَة اَلأُرْدُنِيَّة اَلهَاشِمِيَّة
Al-Mamlakah Al-Urdaniyyah Al-Hashimiyyah ] Error: {{Lang}}: text has italic markup (help)
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: араб хэл бичиг: الله، الوطن، الملك
латин галиг: "Allah, Al-Watan, Al-Malek"
монгол орчуулга: «Бурхан, Улс орон, Улсын ван»
Төрийн дуулал: араб хэл бичиг: عاش الملك
латин галиг: "As-salam al-malaki al-urdoni"
монгол орчуулга: «Улсын ван урт наслаг!»
Йорданы байршил
Йорданы байршил
Нийслэл
Амман
Албан ёсны хэлАраб хэл
Угсаатны бүлгүүд
90%-аас дээш араб, бусад нь адыг, армен г.м
Ард түмний нэршилЙорданыхан
Төр засагҮндсэн хуульт хаант засаг
• Ван
II Абдалла
• Ерөнхий сайд
Файез аль-Таравне
Тусгаар тогтносон нь
• Их Британийн захирах эрх (мандат) төгсөв
1946 оны 5 сарын 26
Газар нутаг
• Нийт
89,342 км2 (112)
• Усны эзлэх талбай (%)
0.8 %
Хүн ам
• 2011 тооцоо
6,508,271[1] (106)
• Тооллого
5,611,202
• Нягтаршил
68.4/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$36.893 тэрбум[2] (98)
• Нэг хүнд ноогдох
$5,899[2]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$29.233 тэрбум[2] (96)
• Нэг хүнд ноогдох
$4,674[2]
ОТББИ (2003)38.8
дундаж
ХХИ (2011) 0.698[3]
Error: Invalid HDI value · 95
Мөнгөний нэгжЙорданы динар (JOD)
Цагийн бүсUTC+2
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3
Утасны томьёо+962
Домэйн нэр.jo, бас الاردن.

Нутгийн тал нь Арабын цөл боловч голын эрэг дэх өрнөд хэсэг нь тарилангийн газар, ой модтой. Орчин үеийн Йорданчууд голдуу хотжсон, дундаас дээгүүр орлоготой бөгөөд 2010 оны Хүний Хөгжлийн Тайлангаар "хүний хөгжлөөр дээгүүр" ангилалд багтсан.

Нутаг дэвсгэр-96.2 мянган км2 (1967 оны VI сараас Израйль улс 5.9 мянган км2 нутаг бүхий Йордан голын баруун эргийг эзэгнэж байна).

Хүн ам-2.6 сая (эзлэгдсэн нутагт 0.8 сая хүн сууж байна) (1982). Нийслэл-Амман хот (1.4 сая гаруй хүнтэй)

Йордан бол цөл, говийн орон бөгөөд жижиг жижиг баянбүрдтэй. Дорноос өрнө тийш 500-1000 м хүртэл өндөрсөх тарамцаг уулсын гадаргатай. Халуун орны хуурай уур амьсгалтай. Дундаж температур нь I сард 8—14°С, VII сард 24—30°С, жилд 100-700 мм тунадас унадаг. X сараас V сар хүртэл бороо орж, дараа нь хуурай зун эхэлдэг. Ургамал, амьтны аймаг нь харьцангуй ядуувтар.

Йордан эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй, хөдөө аж ахуйн орон юм. Хөдөө аж ахуйд хүн амын тэн хагас нь ажиллаж, газар тариалан эрхэлдэг. Хөдөө аж ахуйн гол таримал нь улаан буудай, арвай, улаан лооль, чидүүн жимс, усан үзэм, жүрж юм. 1 сая хонь, 4 буман ямаа, 24 мянган үхэр, 18 мянган тэмээтэй.

Аж үйлдвэрт нь гар үйлдвэрлэл зонхилно. Фосфорит олборлох, цемент, нефть боловсруулах үйлдвэртэй. Аж үйлдвэрийн бараг бүх төрлийн барааг гадаадаас авч фосфорит, цемент, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн гадаадад гаргадаг. Сүүлийн жилүүдэд социалист орнуудтай хийх худалдаа өсч байна.

Йордан бол үндсэн хуульт хаант улс. Төрийн тэргүүн нь хаан. Йордан араб, черкес, иран, турк, армян, курд зэрэг үндэстэн ястантай. Албан ёсны хэл нь араб.

Йорданы ард түмэн колоничлолын эсрэг нэг бус удаа бослого гаргаж байв. Дэлхийн II дайны дараа 1946 онд тусгаар тогтнолоо олж авчээ. 1967 онд Израйль Иорданд халдан довтолж, Йордан голын баруун эргийн нутгийг булаан эзэлжээ.1970 оны VII сард Йорданы засгийн газар дайны гал зогсоох, НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн 1967 оны XI сарын 22-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тодорхой арга хэмжээ боловсруулахыг зөвшөөрчээ.

Йзрайль, Египетийн салангид хэлэлцээнд Йорданыг оролцуулж, Палестины ард түмний эрх ашгийг хөсөрдүүлэх гэсэн АНУ-ын оролдлогыг Йордан улс няцаасан юм. Мөн Египет, Израйлийн хооронд байгуулсан салангид гэрээг зэмлэн буруушаасан билээ. Сүүлийн жилүүдэд ЗХУ, Йорданы харилцаа хөгжиж, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна.

Мөнгөний нэгж нь Йорданы динар юм.

БНМАУ, Йорданы Хашимитын Вант Улсын хооронд 1981 оны V сарын 21-нд дипломат харилцаа тогтоожээ.

Гадаад холбоосЗасварлах

  1. "Population: Jordan". The World Factbook, CIA.gov.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Jordan". International Monetary Fund. Retrieved 2012-04-19.
  3. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 2010-11-10.

Гадаад холбоосЗасварлах

  Commons: Jordan – Викимедиа дуу дүрсний сан