Монгол улсын харьяатын тухай хууль

Монгол Улсын харьяатын тухай хууль нь Монгол Улсын иргэн хэн болохыг тогтоосон иргэншлийн тухай хууль юм.

Харьяатын тухай хууль
Монгол Улсын Төрийн Сүлд
Улсын Их Хурал
Урт гарчиг
  • Монгол Улсын Харьяатын тухай Хууль
БаталсанМонгол Улсын Засгийн Газар
Гарын үсэг зурсанЖ.Гомбожав, Монгол Улсын Их Хурлын Дэд Дарга
Гарын үсэг
зурсан огноо
1995 оны 6 сарын 5
Мөрдөж эхэлсэн1995 оны 7 сарын 15
Төлөв: Одоогийн хууль тогтоомж

Одоогийн хууль

засварлах

Одоогийн иргэний харьяаллын тухай хууль нь 1992 оны Монгол Улсын Үндсэн Хууль болон Монгол Улсын харьяатын тухай хуулиас бүрдэж байна.[1] Хамгийн сүүлд 2000 оны 12 сарын 7-нд актад нэмэлт өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын харьяатын тухай хуулиас[2]:

6 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болох үндэслэл

Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяат болно:

  1. Монгол улсад төрснөөр,
  2. Монгол Улсын харьяат болсноор,
  3. харьяаллыг сэргээн тогтоосноор,
  4. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэлээр.

7 дугаар зүйл. Хүүхэд Монгол Улсын харьяат байх

  1. Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна.
  2. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр , эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  3. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна.
  4. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна.
  5. Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа харьяалалгүй эцэг, эх хоёрын дундаас Монгол Улсад төрсөн хүүхэд 16 нас хүрсний дараа өөрөө хүсвэл Монгол Улсын харьяат болж болно.
  6. Харьяалалгүй хүний үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 нас хүрээгүй хүүхэд Монгол Улсын харьяат хэвээр байна.

Иргэншил авах

засварлах

Эцэг эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь харьяалалгүй хүн байхад тэдний дундаас төрсөн хүүхэд хаана төрснөөс хамаарахгүйгээр Монгол Улсын харьяат байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхэд Монгол Улсын харьяат байна.

Монгол Улсын харьяатын тухай хуулиас[2]:

8 дугаар зүйл. Монгол Улсын харьяат болох

  1. Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

9 дүгээр зүйл. Монгол Улсын харьяат болох нөхцөл

  1. Монгол Улсын харьяат болохын тулд дараахь нөхцөлийг хангасан байна:
    1. амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй бай;
    2. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;
    3. Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;
    4. энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;
    5. Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.
  2. Энэ зүйлийн 1дэх хэсэгт заасан нөхцөл нь насанд хүрээгүй хүн энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр иргэний харьяаллыг сэргээн тогтоолгож байгаа хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.
  3. Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.

Иргэншил авах

засварлах

Гадаадын иргэд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан иргэний харъяалал авах хүсэлтээ гаргаж болно. Монгол иргэншилтэй болохын тулд өмнөх иргэншлээсээ татгалзах ёстой.[3]

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 58 дугаар зүйлийн 58.9-д зааснаар гадаадын иргэнд үрчлэгдсэн Монгол хүн "өөрийн харьяат болохоо сонгох эрхтэй".[4]

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үед иргэний харьяаллыг эцэг эхийн харьяаллаар тогтоодог байсан.[5] Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат бол тэдний хүүхэд хаана төрсөнөөс үл хамааран БНМАУ-ын харьяат болдог байсан. Мөн олон иргэншлийг хүлээн зөвшөөрдөг байсан.

Иргэншлээ алдах

засварлах

Ерөнхийлөгчийн Тамгын газраар дамжуулан иргэний харьяаллаас татгалзаж болно.[6] Гэвч Монголын төр боловсролтой монголчуудыг иргэний харьяллаас татгалзах хүсэлтийг зөвшөөрөх хүсэлгүй байсан түүхтэй.[7]

Албадан иргэншлээ алдах буюу цөллөгийг үндсэн хуулийн дагуу хориглодог.[1][6] Гадаадад байгаа Монгол Улсын иргэд Монгол Улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээгээр консулын тусламж авах боломжтой.

Давхар иргэншил

засварлах

Монголд давхар иргэншилтэй байхыг хориглодог.

4 дүгээр зүйл. Хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрөхгүй байх

1. Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай. Хэрэв тухайн гадаад улсын хууль тогтоомжид өөр улсын харьяат болсноор иргэний харьяаллаа алдахаар зохицуулагдсан бол тухайн улсынхаа харьяатаас гарсан байхыг шаардахгүй бөгөөд энэ тухай холбогдох байгууллагын тодорхойлолт авсан байвал зохино.

Монгол Улсын нэгдэн орсон давхар иргэний тухай олон улсын гэрээнд иргэний харьяаллын тухай хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Аялал жуулчлалын эрх чөлөө

засварлах
 
Монгол Улсын иргэдэд тавигдах визний шаардлага

2024 оны байдлаар Монгол Улсын иргэд дэлхийн 64 улс, нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой. Монгол Улсын гадаад паспорт визний хязгаарлалтын индексээр дэлхийд 80-т жагссан байна.

  1. 1.0 1.1 "Монгол Улсын Үндсэн Хууль" (PDF). Монгол Улсын Засгийн Газар. 1992-01-13. Эх хувилбараас (PDF) архивласан: May 8, 2005. Татаж авсан: 2008-12-20.
  2. 2.0 2.1 "Монгол улсын харьяатын тухай хууль". Улаанбаатар: Улсын Их Хурал. 1995-06-05. Эх хувилбараас архивласан: 2020-08-06. Татаж авсан: 2020-12-12.
  3. "Citizenship Laws of the World" (PDF). United States Office of Personnel Management. March 2001. Эх хувилбараас (PDF) архивласан: 2006-04-04. Татаж авсан: 2008-12-22.
  4. Washington D.C. Mongolian embassy. Child Adoption (Memento 16. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт) Архивлагдсан 2008-12-16 at the Wayback Machine. Accessed 20 December 2008.
  5. Butler, William Elliott (1982). The Mongolian Legal System: Contemporary Legislation and Documentation. BRILL. p. 843. ISBN 9789024726851.
  6. 6.0 6.1 MultipleCitizenship.com. MONGOLIA. Accessed 20 December 2008.
  7. Tan, Vivian. After generations away, Kazakhs come home to an independent country. 09 Aug 2007, Reuters AlertNet. Accessed 20 November 2008.

Гадаад холбоос

засварлах